Хэвлэлийн хүрээлэнгээс мэдээлэл хийлээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ‘Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2017 оны тайланг хэвлэн нийтэлж салбарын хөгжлийн чиг хандлагыг судалсан дүнг танилцуулав. Судалгаанд хэвлэл мэдээллийн хөгжлийн сүүлийн 18 жилийг хамруулжээ. Судлаачид 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлсон байна.
Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жил бүр буурчээ. 2012 оноос хойш 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо зуугаар буурсан байна.
Хэвлэмэл сонины борлуулалтын хэмжээ таван жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар, сэтгүүлийн тоо 60 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долгион хоногийн нэвтрүүлгийн нийт цаг долоон цагаар, телевизийнх найман цагаар нэмэгдсэн байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байсан юм. Харин сүүлийн хоёр жилд сайтын тоо харьцангуй тогтвортой, байгаа бөгөөд 2017 оны эхний байдлаар 100 орчим мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн салбарт 4700 гаруй хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч. редактор байна. Нийт ажиллагсдын 56 хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутгийн телевизээс бусад мэдээллийн хэрэгслийн тоо буурав. Нийт сонины борлуулалтад нутгийн сонины эзлэх хувь 5,9 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс төдийгүй сүүлийн арав гаруй жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсныг судлаачид онцолжээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
