Монгол Улсад сууж буй БНСУ-ын ЭСЯ, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран Солонгосын долоо хоног арга хэмжээг зохион байгуулах юм. Солонгосын KCBN телевиз хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллахаар болжээ. Солонгосын долоо хоногийн үйл ажиллагааг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдэвтэйгээр 5 дугаар сарын 23-28 өдрүүдэд Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Тэнгис” кинотеатр, UВ Раlасе-т зэрэг газруудад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хөтөлбөрийг танилцуулж байна.
5 дугаар сарын 23. 15:00 цаг. – Олон улсын Улаанбаатар их сургууль дээр “2017 Quiz on Korea” асуулт хариултын тэмцээний Монгол Улсыг төлөөлөх бүсийн ялагч шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
Ялагч нь ирэх 9 дүгээр сард БНСУ-ын KBS телевиз дээр зохиогдох “Quiz on Korea” тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
5 дугаар сарын 24-25-нд – “Тэнгис” кинотеатрт Солонгосын кино өдөрлөг болно. “Ахмад дайчин”, “Луйврын хот”, “Нууц даалгавар” гэсэн адал явдал, тулаант 3 киног үнэ төлбөргүй үзүүлнэ.
5 дугаар сарын 26-28-нд – UB Palace болон гадна талбайд Солонгос үндэсний урлагийн тоглолт, Солонгос үндэсний хувцас “Ханбук” загварын шоу, “2017 K POP World festival” тэмцээн, К-РОР концерт, Солонгосын үзэсгэлэнт газрууд болон Монгол-Солонгосын дипломат харилцааны 27 жилийн түүхэн сэдэвт фото зургийн үзэсгэлэн, Солонгос төрөл бүрийн үндэсний тоглоом наадам зэрэг арга хэмжээ зохиогдоно.
5 дугаар сарын 26.20:00 – Нанта, Самүлнури буюу тариачдын хөгжим, таеквондо, солонгос үндэсний бүжиг зэрэг үндэсний урлагийн тоглолтын хамт “Ханбук” үндэсний хувцасны загварын үзүүлбэртэй бөгөөд уг шоу үзүүлбэрт ордны хувцаснаас эхлээд энгийн өдөр тутмын хувцас, эртний уламжлалт хувцаснаас орчин үеийн үндэсний хувцас хүртэл түүхэн үе шатаар хувцасны загварыг сонирхуулах юм,
Энэхүү арга хэмжээнд Солонгосоос мэргэжлийн урлагийн баг болоод Ханбук үндэсний хувцасны алдартай дизайнер Монголд зочлон ирж оролцож байгаа нь онцлог юм.
5 дугаар сарын 27. 18:00 -“2017 K POP World festival” тэмцээнд төлөөлөн оролцох Монгол Улсын ялагч шалгаруулах тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн баг энэ оны намар БНСУ-ын Чонвон хотод зохион байгуулагдах “2017 K POP World festival” үндсэн тэмцээн болох фестивалъд оролцох эрхтэй болох юм.
5 дугаар сарын 28. 18:00 – Энэ оны Солонгосын долоо хоног арга хэмжээнд баяр хүргэхээр Солонгосын К-рор “Матилда” охидын хамтлаг Монгол айлчлан тоглолт хийнэ. Мөн “Wild duck” хип хоп хамтлагийн тусгай тоглолтыг тайзнаа толилуулна.
Тоглолтыг SBN телевиз Монгол орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж байна. 5 сарын 27-28. 14:00 – UB Palace задгай талбайд төрөл бүрийн үндэсний тоглолт болон Солонгос үндэсний хоолны өдөрлөг, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.
5 дугаар сарын 28. 16:00 – UB Palace задгай талбайд кимчи хийх тэмцээн болох бөгөөд уг тэмцээнд оролцсон хүмүүст кимчи бэлэглэх болно.
UB Palace арга хэмжээний тасалбарыг 5 дугаар сарын 26-ны 17:00-19:30 цагаас UB Palace-ийн орох хаалган дээр үнэ төлбөргүй тараана.
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
