Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн ой, Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав. Даян дэлхийн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрхэм дээд зорилгоо нэр төртэй биелүүлж яваа хүүхдийн эрхийн дэлхийн хамгийн том байгууллага болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Олон улсын Хүүхдийн тусгай сан”-г байгуулснаас хойш 70 жилийн турш тус байгууллага дэлхийн 190 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж, нялх бага наснаас өсвөр нас хүртэлх хүүхдүүдэд эсэн мэнд амьдрах, өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн 70 жилийн түүхт ой Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаад баяртай байна.г энд онцолъё.
Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенциднэгдэн орж, соёрхон баталсан хамгийн анхны улсуудын нэг байсан нь хүүхдээ дээдэлж ирсэн биднийтүүхэн уламжлалыг илтгэж байгаа юм. Уг конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс хүүхэд бүрийн суурь эрхийг хангах, тэдэнд сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах эрхэм үүрэг хүлээсэн. Тэрхүү үүргээ Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээрнэр төртэй биелүүлж ирсэн, одоо ч биелүүлсээр байгаа. Хүүхдийн эсэн мэнд төрөх, эрүүл саруул өсөж хөгжих, сурч боловсрох, аливаа хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалагдах эрхүүдийг хангахчиглэлээрманай улсад гарсан ахиц дэвшил үүнийг нотолно.
Тэрхүү ахиц дэвшлийг гаргахад хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр цуцалтгүй ажиллаж, хүүхдийн сайн сайхан нь улс орны тогтвортой хөгжил цэцэглэлтийн үндэс суурь гэдгийг хүндэтгэн ойлгож, салбар салбартаа хүүхдийн асуудлыг тэргүүн зорилгоо болгон, бусдыг манлайлан ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа Монгол Улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, хүүхдийн байгууллагын удирдлага, албан хаагчид, идэвхтэн дэмжигчид, нийгмийн ажилтнууд, олон улс болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөл Та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье.
Тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олон, салбарын мэргэжилтнүүдэд ойн баярын халуун мэнд хүргэж, Монголын хүүхдүүдийн нэрийн өмнөөс талархаж байна. НҮБ-ын Хүүхдийн СанМонголын хүүхэд бүрийг тэгш эрх, тэгш боломжоор хангахын төлөө Монгол Улсыг цаашид ч дэмжин ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхний хүүхдийн төлөөх ариун үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе.
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж
Төрийн ордон, Улаанбаатар хот
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
