Та энэ зун хүүхдээ хэрхэн амраах гэж байна вэ?
Энэ зун Монголд болох хамгийн том хүүхдийн арга хэмжээ Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборид (майхант цугларалт) хүүхдээ бүртгүүлсэн үү?
7-р сарын 27-ноос 8-р сарын 02-ны хооронд 7 шөнө 6 өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох арга хэмжээнд 1 хүүхдийн оролцох төлбөр 250,000 төгрөг.
Ази, Европ, Австрали, Америк тивийн 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй скаут оролцох энэ арга хэмжээний 7-10 насны хүүхдийн бүртгэл 5 сарын 1-нд дууссан бөгөөд 11-17 насны хүүхдүүдийн бүртгэл 6-р сарын 15-нд дуусах гэж байна.
Та Монголын Скаутын Холбооны 11-324171, 88024353, 99960606 утсуудаар холбогдож өөрийн аймаг, дүүргийн зохион байгуулагчтай холбогдоорой.
Нээлт, хаалтын сүрлэг арга хэмжээ болон олон улсын өдөрлөгийн арга хэмжээ улс орон даяар ТВ-ээр шууд дамжуулагдана.
Таны хүүхэд 10 хүүхэдтэй салааны гишүүн болж, салаа бүр нэг багшаар удирдуулан энэ арга хэмжээнд оролцоно. Салаагаараа хоолоо хийж идэж, салаагаараа бүхий л арга хэмжээнд оролцон үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулан үзэх, шинэ найз нөхөдтэй болох, шинэ зүйлсийг сурч мэдэх, шинэ хүсэл тэмүүлэлтэй болоход нь хүүхэддээ туслаарай.
Салаа бүр төрөл бүрийн саадыг хамтдаа даван туулах “Адал явдал эндээс эхлэнэ”, хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаад байгаа асуудлуудыг зөвөөр тайлбарлаж, ухаалгаар шийдэх боломжуудыг олгосон “Илүү сайхан дэлхийг бүтээцгээе”, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг танин мэдэх, туршин үзэх боломжтой “Музейд өнгөрүүлсэн шөнө”, 110 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний түүх, агуулгыг танин мэдэх, скаут хүүхдүүдийн эзэмших ёстой зарим дадал, чадваруудыг сурах “Браунси арал” гэсэн 4 том үйл ажиллагааны цогцолбор төвүүдээр зочилж шинэ мэдлэг, мэдээлэл, дадал, чадвар олж авах болно.
Энэхүү арга хэмжээг амжилттай, олон улсын стандартын хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайдын 052 тоот захирамжаар ЗГ-ын ажлын хэсэг, Нийслэлийн засаг даргын А/166 тоот захирамжаар нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан хамтран ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар албан ёсоор зочилно.
Түүнээс гадна бүх аймаг, нийслэл, дүүргийн ИХ-ын дарга, Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нар ч албан ёсоор уригдаад байгаа бөгөөд аймаг, дүүрэг бүр ажлын хэсгээ байгуулж өөрийн орон нутгаас Жемборид оролцох баг, хамт олноо дэмжин ажиллаж байна.
100 жилд нэг болох хүүхэд, залуучуудын гайхамшигтай сайхан арга хэмжээнд хүүхэд, дүү нараа заавал оролцуулж, амжиж бүртгүүлээрэй.
Монголын Скаутын Холбоо

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
