Энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд дөрвөн жилд нэг удаа зохиогддог Ази-Номхон далайн орнуудын Жембори болох гэж байна. Манай улс 2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулах эрх авчээ.
Өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан буюу жембори нь олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм. Энэ жил 31 дэх удаагаа буюу Монголд анх удаа болох гэж байна. Тус Жемборид 50 гаруй улсын 2000 гаруй скаут хүүхэд, зочид, төлөөлөгч нийлсэн 3500 орчим хүн оролцохоо мэдэгдээд байгаа ажээ. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс 4000 гаруй хүүхэд, 1500 орчим багш, скаут оролцох мэдээлэл байна.
Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан. Үүний дагуу Ерөнхий сайд энэ онд захирамж гарган, Ази-Номхон далайн орнуудын Жембори зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, даргаар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг томилсон билээ.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа аж. Одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа юм байна.
Монголын скаутын холбооныхон сургагч багш нарыг бэлтгэж байгаа бол Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг дахь салбарынхан хүүхдүүдийг бүртгэх, зардлыг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч буй аж. Мөн гадаадын зочид, хүүхдүүд ирэх учраас тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, Монгол Улсыг сурталчлах хөтөч, тайлбарлагч бэлтгэх зэрэгт холбогдох газрууд нь анхаарлаа хандуулан ажиллаж буй м байна. Тодруулбал, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрынхан өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд 11-17 насныхан оролцохдоо 250.000 төгрөг төлөх бөгөөд энэ нь тухайн хүүхдийн хоол, хувцас хэрэгсэл болон долоо хоногийн хөтөлбөр, гарын авлага зэрэгт зориулагдах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, спорт, урлагийн авьяастай хүүхдүүд 10, 10-аараа гал болж, нэг багшийн удирдлага дор долоо хоногийг өнгөрөөх ажээ. Тэд хамтдаа майханд байрлаж, хоол, цайгаа өөрсдөө хийж идэхээс гадна тэмцээн уралдаанд оролцох юм байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
