Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Би Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаруй болж байна. Монгол судлалыг сэтгэл зүрхнээсээ дэмжих бодолтой байдаг. Археологи, Монголын түүх, монгол соёлын талаар боломжийнхоо хэрээр судалгаа явуулж, дэлгэрүүлэх тал дээр ажилладаг. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж талархсан захидлуудыг та бүхний зүгээс ирүүлсэнд баярлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд олон улсын монгол судлалыг цаашдаа дэмжиж, шинэлэг, онцлогтой нөхцөл байдлуудыг бүрдүүлж ажиллая гэсэн бодолтой байгаа. Ази, Европ, АНУ дахь монгол судлал гэсэн гурван том чиглэлээр гол ажлаа хийе гэсэн бодолтой байна. Эрдэмтдийн дунд жил бүр тодорхой сэдвээр уралдаан зарладаг байя гэх зэрэг ажил төлөвлөж байна” гэлээ.
Үүний дараа Монгол улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Чулуун “Монгол судлалын олон улсын хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдрийн хуралд Олон улсын монгол судлалын холбооны голлох хүмүүс хүрэлцэн ирсэн” хэмээгээд хүндэт зочдыг танилцуулав. Тэрээр зочдыг танилцуулж хэлэхдээ:
“Наками Тацуо гуай бол Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эрдэмтэн. Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор хүн.
БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска ирээд байна. АНУ-ын Калифорнийн их сургууль, Санта Барбарагаас ирсэн Весна А.Валлас бол Монголын буддизмыг голлон судалдаг хүн.
Анна Дамдиновна Цендина бол Цэндийн Дамдинсүрэн гуайн охин. ОХУ-ын алдартай монголч эрдэмтэн хүн.
Н.С.Яхонтова ОХУ, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн эрдэмтэн.
Цэрэнханд гуай Монголын буддизмыг судалдаг. Дарханхүү бол БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн эрдэмтэн.
БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина, БНЧУ-ын Прагийн монгол судлаачдын төлөөлөл Ондрей Срба, ОХУ-ын Улаан-Үдийн монгол судлаачдын төлөөлөл А.А.Базаров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний номын сангийн эрдэмтэн, Данжуур номыг судалж байгаа Сэцэнбилиг, Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт, Япон Улсын Отани их сургуулийн профессор, маш олон жил хадны бичиг судалж байгаа, мөн Хархорин хотын бичээс зэргийг судалж байгаа Такаши Мацүкава, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн монгол судлаач Хурц, ХБНГУ-ын Улсын Төв номын сангийн профессор Михаэл Балк, Варшавын их сургуульд олон жил ажиллаж байгаа Монголын буддизм, судар номуудыг судалж буй Р.Бямбаа, Кембриджийн Их сургуулийн эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Урадын Э.Булаг гэсэн эрдэмтэд хүрэлцэн ирлээ” гэлээ.
Уулзалтын үеэр сонголч эрдэмтдийн төлөөллөөс үг хэлэв.
ОХУ, Москва хот дахь Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн Анна Цендина:
-Юуны түрүүнд та монголчуудын олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань баяр хүргэе. Би ОХУ-ын монгол судлаачдыг төлөөлж ирлээ. ОХУ дахь монгол судлал олон зуун жилийн түүхтэй гэж хэлж болно. Сайхан эрдэмтэд олон байсан. Надтай хамт одоо ч сайхан эрдэмтэд ажиллаж байна. Залуучууд сүүлийн үед Монголыг их сонирхож байна. Үүнийг би их сургуульд ажилладаг хүний хувьд хэлж байгаа юм.
Өмнө нь монгол хэлний ангид элсэх хүүхэд цөөхөн байсан. Одоо арав, хорь, гучаараа суралцахаар ирж байна. Харамсалтай нь цалин хэцүү байгаа. Тэр талаараа монгол судлал, ер нь нийгмийн ухааны салбар ядруу байдалтай байдаг. Гэхдээ бид чармайж ажиллаж байгаа. Миний бодлоор монгол судлал шиг сайхан салбар байхгүй.
“Шар тууж”-ийн эх Санкт-Петербург хотод хадгалагдаж байдаг. Түүнийг бид ОХУ-д Монгол судлалын сангийн дэмжлэгээр шинээр хэвлүүлсэн. Тэр номыг таньд барья. Цаашид та монгол судлалыг марталгүй ивээж, анхаарч яваарай гэж хүсье.
БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска:
-Манай Варшавын их сургуулийн Дорно дахины факультетийн монгол судлалын төвийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон таньд баяр хүргэж байна. Та Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн хувьд бидний ажлыг дэмжиж ажиллаарай гэж хүсч байна. Ганжуур судлалын хурал сая маш их сонирхолтой боллоо. Хоорондоо санал солилцож бие биеэсээ их зүйл сурлаа.
БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина:
-Юуны өмнө таньд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.
Япон Улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава:
-Монгол, Японы хамтарсан “Бичээс” төсөл 20 гаруй жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа янз янзын үсэг, бичгээр бичсэн хөшөөг судалж байна. 2020 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. Найман зуун жилийн ойн гэрч болох нэг гэрэлт хөшөө бий. Гэхдээ тэр хөшөө хагархай. Энд тэнд тарсан. Тэр хөшөө Хархоринд байгаа нэг яст мэлхийн хөшөөний нуруун дээр тогтож байсан. Түүнийг сэргээх ажил байна. Та түүнийг анхаараарай.
Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт:
-Манай сургууль бол БНХАУ-ын 56 үндэстний оюутан суралцдаг том сургууль. Тэр сургууль монгол судлалын төвтэй. Бээжин дэх монгол судлалын нэг том төв юм. Багш, оюутан нийлээд 300 орчим байдаг. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Манай монгол судлалыг анхаарч үзээрэй” гэв.
Уулзалтын дараа монголч эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт дурсгалын гэрэл зураг татууллаа.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
