Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх арга хэмжээ авахаар шийджээ.
Багш М.Мөнхтуяа “Одоогийн байдлаар багш нарын цалин маш бага, хаанаа ч хүрэхгүй байгааг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ. Бид зуны амралтын мөнгөө аваад, шууд цалингийн зээлэнд өгөөд таардаг нь үнэн. Багш нар маш их стресстэй, ямар ч амьдралын баталгаагүй амьдарч байна. Тийм учраас би сэтгэлийн бухимдлаа илэрхийлж багш нарын группт пост бичсэн. Бичсэн пост маань нийт багш нарт дохио өгч, жагсах хүртэл үйл ажиллагаанд нэгдэх эхлэл болсон юм. Миний санаа бодлыг дэмжиж, энэхүү цалин нэмэгдүүлэх жагсаалд нэгдэх хүсэлтэй арван мянган багш одоогоор нэгдээд байна. Түүнчлэн энэ удаад 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулж, эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэхээр болсон. Энэхүү шаардах бичигт ямар нэгэн хариу өгч, шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэлээ.”
Засгийн газрын зүгээс энэхүү шаардлага болон багш нарын нийгмийн асуудалд анхаарч бодит алхмууд хийхгүй бол зохих зөвшөөрлийн дагуу тайван жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, багш нарын өнөөгийн асуудлыг дэлгэж хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд зарлахаар болсон байна.
Тэрээр хэвлэлийн бага хурлын өдөр хараахан товлогдоогүй байгаа хэдий ч ойрын өдрүүдэд зарлана. Бид нарын хамгийн эхний эрх зөрчигдөж байгаа асуудал цалингийн асуудал л байна. Гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа багш хүн өнөөдрийн энэ нийгэмд яаж амьдрах вэ. Захын үйлчлэгч энэ хэмжээний цалинг хангалттай авч байна шүү дээ.
Тэгэхэд ардын багш энэ цалинг авч, талыг нь цалингийн зээлэнд өгөхөөр үлдсэнээр нь амьдралаа яаж ч зохицуулах арга байхгүй шүү дээ. Хэрэв цалин нэмэхгүй бол багш нарын төлөөлөл талбай дээр тайван жагсаж Засгийн газарт сануулга өгнө. Тэгээд энэ асуудлыг авч хэлэлцээд цалин нэмэхгүй бол хичээл хаялт зарлана. Одоогийн байдлаар нөхцөл байдлаа үнэлээд хуралдаад явж байна” хэмээн мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Minii nuhur bagsh hun. 28 jil bagshilj baigaa. Angi daalt zereg enee teree nemegdel baidaggui Tatvaraa tuluud gar deeree 450-470000 tugrug avdag. hashaa baishingiin zeelend sar bur 500000-g ugnu. Bi uuruu grupptei . Minii gruppees 30000- 50000-g sard nemj avna. hamt olon ni oluulaa bolohoor hun uvdsen nas barsan ene ter geed zarim sard neleel mungu handiv tuslamjind yavna. Amijirgaanii zardal hasahtai garah tohioldol zunduu Iim amidraltai ger bul zunduu bii. zaluu bagsh nar bur hetsuu baidag gesen