БНСУ-ын Намьянжү хотын дарга Ли Сог Ву нь “Намьянжуд Монгол соёлын төв, Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулсан хийгээд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохиох билээ. Миний бие Намьянжу хотын даргаар 12 жил ажиллаж байна.
Энэхүү хугацаанд Намьянжу дахь Монгол соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх үүднээс 4-5 тэрбум воны хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Улмаар тус төвийг улам сайжруулах үүднээс гурван тэрбум воны нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр зорьж, зураг төслийн ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг дуулгалаа.
Түүнчлэн “Монголын төрөөс хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасанд дахин талархал илэрхийлье” хэмээгээд Намьянжу хотын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа Монгол Улсад хийх завшаан тохиож, Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь уулзаж байснаа дурсаад Улаанбаатар хот дахь Намьянжугийн соёлын төвийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх бодолтой байгаагаа хэллээ.
Уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Харин Улсын Их Хурлын дарга М.Энхболдын зүгээс “Монгол оронтой ах дүүгийн харилцаатай хотын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн бол Монгол, Солонгос хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай, хамтын ажиллагааны баялаг туршлагатай орнууд.
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүх, соёлын өв уламжлалаа харилцан сурталчилж таниулж ойлгуулах нь ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар долоон жил орчим хугацаанд ажиллахдаа Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, Улаанбаатар хотод Сөүлийн гудамж, Сөүл хотын Гонжун дүүрэгт Монгол сургууль байгуулах санаачилга гарган хамтран хэрэгжүүлсэндээ баяртай байдгаа дурдлаа.
Мөн одоогоос бараг 20 жилийн өмнө Намьянжу хот дахь Монгол соёлын төвийг хэдэн Монгол гэртэй, цөөн тооны монгол адуутай анхлан байгуулсан.
Дурсгалын мод тарьж анхны галыг нь асаалцаж байсан.
Түүнчлэн Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулах асуудлыг шийдэж, ажлыг нь эхлүүлж байснаа дурсаад эдгээр гудамж, соёлын төвүүд нь хоёр орны үүх түүх, соёлын өв уламжлалыг харилцан сурталчлах, улмаар хоёр орны хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг улам ойртуулж хөгжүүлэх нэг гол гүүр болох учиртай тул цаашид үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаарах нь чухал юм гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
