Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иржи Бродский өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Элчин сайд Иржи Бродский Монгол Улс, БНЧУ эртний уламжлалт найрсаг харилцаатай гээд үүний илэрхийлэл нь чех хэлтэй 50 мянган монгол хүн байдаг, Монголоос олон хүн тус улсад ажиллаж амьдардаг гэлээ.
Тэрээр Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, үүний дотор худалдаа, эдийн засгийн харилцааг ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Хоёр орны хооронд худалдааны эргэлт бага байгаа. Монгол Улс Зүүн Азитай ойр хөрш оршдог. Зүүн Ази бол дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн хүн амын тал хувь нь Ази тивд бий. Иймээс Чехийн эдийн засаг, бизнесийг Зүүн Азитай холбоход Монгол Улс дамжин өнгөрөх гүүр болж чадна.
Монгол орон газар дороо төдийгүй газар дээрээ баялагтай. Далан сая толгой малтай тул ноос, ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах боломжтой. Мөн аялал жуулчлал, өвлийн спорт, тэр дотроо Чех Улс хоккейн спортоор дэлхийд алдартай тул мөсний хоккейн төрлөөр хоёр тал хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Элчин сайд Иржи Бродский эдгээртэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээсээ танилцуулав.
Юуны өмнө нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүгээр Чех Улсад ажиллаж, амьдарч байсан монголчуудад нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах бололцоо олгохыг зорьж байгаа ажээ. Мөн харилцан визний нөхцөл хөнгөвчлөх төсөл яригдах юм байна.
Элчин сайд мөн бизнесийн зарим санал танилцуулсан юм.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Чехийн олон компани байдгийг Элчин сайд Монголд ирэхийн өмнө судалж, танилцсан гэлээ. Мөн эрчим хүч, ХАА, байгаль орчин, спортын салбарт хамтран ажиллаж, мөсний хоккей хөгжүүлсэн туршлагаасаа Монголд нэвтрүүлэх боломжтойг хэлэв. Эдгээрийг хэрэгжүүлэхэд БНЧУ-ын ЭСЯ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг Элчин сайд Иржи Бродский илэрхийлж байлаа.


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
