Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав өнөөдөр олон улсын Тахь группийн ерөнхийлөгч Рэйнхард Шнайдригийг хүлээн авч уулзав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Тахь группийн Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан, тахь судлаач О.Доржраа болон Тахь группийн Санхүүгийн албаны дарга Ребека Блумэр нар байлцлаа.
Уулзалтын эхэнд Тахь группийн ерөнхийлөгч Рэйнхард Шнайдриг, Тахийг монгол эх нутагт нь сэргээн нутагшуулсны 25 жилийн ой 2017 онд тохиож байна. Тиймээс энэ амьтныг өсгөн үржүүлэх, хамгаалахтай холбоотой тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилготой байна хэмээв.
Тэрбээр тахийн тоо толгой 600 дөхөж байгааг дуулгаад, тоо толгой нь өсөхийн хэрээр бэлчээрийг томсгох шаардлагатай болсныг хэллээ. Тахийн сүрэг бэлчээрлэдэг газар нутгаасаа гарч, хил давах асуудал ч үүсэж болзошгүй учир бэлчээрлэх газар нутгийг томсгон, тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөн барисан бөгөөд удахгүй энэ асуудал УИХ-д орж ирэхэд дэмжиж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг хөрөнгө санхүү гарган, амжилттай хийж, хэрэгжүүлж байгаа олон улсын Тахь группэд Монголын парламентын өмнөөс талархал илэрхийлье” гээд тахь бэлчээрлэх тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх асуудлыг процессийн дагуу УИХ-д оруулж ирэхэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжиж, шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Би хэдхэн хоногийн өмнө тахийн тархац нутаг болгох гэж буй газар нутгаар тахь судлаач мэргэжлийн хүмүүсийн хамт яваад ирлээ. Тухайн бүс нутаг айл өрх цөөн, онгон зэрлэг байгальд дасан зохицсон энэ амьтны нутаглэх бэлчээр болоход бүрэн тохиромжтой. Тахийг эх нутагт нь өсгөн үржүүлж буй энэ төслийг миний бие ямагт дэмжиж ажиллана. Цаашид тахийн сүрэг унаган байгалийн эко үзмэр ч болох боломжтой” гээд төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.
Одоогоор тахийн тархац нутаг улсын тусгай хамгаалалтад бүрэн хамрагдсан бөгөөд цаашид Хустайн нуруу, Хомын тал, Тахийн тал хэмээх газар нутгуудад өсөж үржиж байгаа сүргийн бэлчээрлэх нутгийг томсгон, тусгай хамгаалалтад авах асуудлаар талууд бүрэн санал нийлж, цаашид өсгөн үржүүлэх, хамгаалахад төрийн зүгээс хэрэгтэй дэмжлэг тусламжийг төсөл хэрэгжүүлэгчдэд үзүүлж байхаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
