Өнгөрсөн дөрөвдүгээр сард 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхан албан үүргээ тааруухан биелүүлсэн учир дээд байгууллагын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед тус сургуулийн багш нар, сурагчид,эцэг эхчүүд түүний буруутай үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн юм. Б.Батсайхан захирлын “Бэлгийн дарамтыг бэлэг гэж андуурсан” нь олны дургүйцлийг хүргэснийг уншигчид санаж буй. Захирал түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хууль бус үйлдлийг эсэргүүцэж Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Хэвлэлийн хурал хийх болсон учрыг “Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх ярихдаа “Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг эд нар доромжилж байна. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил гарч байгаа талаар би сонссон. Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө гээд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Г.Батбаяр болон багш нарыг ойлгохгүй байна. Тэр багш нарыг өмөөрөөд байгаа өмгөөлөгч Г.Батбаяр өмнө нь хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад Өршөөлийн хуульд хамрагдаж байсан хүн. Гэтэл өнөөдөр 29 дүгээр сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж явааг хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон гэж хатуухан анхааруулж байсан. 29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг хэвлэлийн хурал зарласан ТТБ-ын төлөөлөгчид олон нийтэд уриалж байсан. Гэтэл өнөөдөр хэдэн сар шүүхээр явсан Б.Батсайхан захирал ялалтын “туг” мандуулан ирж,тамга тэмдгээ атгаад сууж байна. Үүдээр гарсан хүн тооноор орж ирэв үү гэлтэй юм болж байна гэсэн яриа тус сургуулийнхныг гайхшруулж эхэлжээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд Б.Батсайхан захирал ялалт байгуулсан тул хуулийн дагуу түүнийг албан тушаалд нь буцаан томилжээ. Тодруулбал, БСШУСЯ хуулийн хүрээнд ажил гүйцэтгэсэн болно гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна. Ийнхүү тэрээр 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн байна.
Н.Дөл

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
