Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ ажлын хүрээнд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийх юм. Эдгээрийн эхнийх нь болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хөтлөн явуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх байдаг билээ. Уг эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж шийдвэрлүүлэх зорилготой Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ТББ-ууд, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулна. Өнөөдөр “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан болж байна. Маргааш “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, баасан гаригт “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн 3 салбар хуралдааныг зохион байгуулна.
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатарт 380 орчим мянган айл өрх амьдардгаас 166 мянган өрх гэр бүл буюу 33,6 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдсон, 201 мянган өрх буюу 52,8 хувь нь ердийн галлагаа, 9900 өрх буюу 2,6 хувь нь нам даралтын зуух, 3800 өрх буюу 0,99 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна.
Агаарын бохирдолд санаа зовнидог, энэ чиглэлд сэтгэл зүрхээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбоглолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ нийслэл хотынхон Монгол Улсын ДНБ-ний 65,4 хувийг бүтээж, аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, их дээд сургуулийн 95 хувь төвлөрдөг. Улсын ачааллын 80 хувийг үүрдэг Улаанбаатарт нийт сургууль, цэцэрлэгийн 29-хөн хувь ногддог гэлээ. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнаас, 4 хувь нь шороо тоос, хөрсний бохирдлоос үүсдэг юм байна. Иймд нийслэлийн гэр хорооллыг одоо байгаагаас нэмж тэлэхгүй, нийслэлд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоог хязгаарлаж, зөвхөн стандартад заасан зуух борлуулах, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх, цахилгаан халаагуурыг дэмжих, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.
Илтгэгчид гэр хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэх, орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх, халаалтын зуухтай зарим томоохон хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох, жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх зэрэг аргуудын талаар тайлбарлан ярьцгаав.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
