Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
Цаг агаарын энэхүү төлөв байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын дарга, захирагч нарт,
-Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт “Анхааруулах” мэдээг олон удаагийн давтамжтайгаар шуурхай хүргэх,
-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарах зэрэг эрсдэл үүсдэг тул сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, үүрэг гүйцэтгүүлэх;
-Бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээ, мэдээллийг харилцан шуурхай солилцож ажиллахыг үүрэг болголоо.
Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
