Монгол Улс 1990-ээд оны эхнээс зах зээлд шилжлээ гэхтэй зэрэгцээд “Хүүхдийн” гэсэн нэртэй бүхнийг устгаж чадсан. Энэ бол үр хойч үеийнхнийгээ харгисласан балмад явдал. Ингэж хэлэх ч бараг гоёдоно доо. Муу хэлээд байдаг социализмын үед А.И.Филатова-Цэдэнбалын үүсгэн байгуулсан Хүүхдийн төлөө фондоос эхлээд кинотеатр, номын сан гээд юм юм байсан билээ. Элдэв-Очирын гэх Хүүхдийн кинотеатрыг устгаад 20 гаруй жил өнгөрөв.
Одоо тэнд Хөрөнгийн бирж байгаа. “Зориг” сангийн зүүнтээ Хүүхдийн номын сан гэж оюуны өргөө байлаа, Хэдийд ч нураасан юм бэ,хэдийд ч буурин дээр нь олон давхар барилга овоолсныг мэдэх арга алга. Хүүхдийн паркийн газар руу бие биеэсээ өрсөн шүлсээ савируулан довтолсон шуналтнууд газрыг нь дээрэмдэж ногоон байгууламжийг нь сүйтгэж, баахан барилга барьж өчүүхэн бага газрыг арай ядан хүүхдүүдэд үлдээсэн. Энэ мэтчилэн Монголд хүүхдэд зориулсан хөрөнгийг хулгайлж луйвардсаныг тоочоод барахгүй. “Бамбарууш” кафе, Хүүхдийн баримтат кинотеатр, Хүүхдийн төв байгууллага болон сонин,сэтгүүлийн газар нь хаачив гээд уйлан хайлан нэхээд ч нэмэргүй. Тэр бүгдийг аль хэдийнэ сүйтгэсэн.
Шаргаморьтод “Дружба” гэж зуслан байсан,одоо “Сод Монгол” гэдэг эзнийх болсон. Хүүхдийн театрыг 1991 онд И.Нямгаваа найруулагч нь хувьчилж аваад хөрөнгөжиж эхлэхэд Ц.Төмөрбаатарын толгойлсон тэндэхийн хэдэн жүжигчин хичнээн тэмцээд хүчин мөхөсдсөн. Одоо “Хаан” банк эзэмшиж байгаа болохоор мөнгөний өмнө хэн ч бай хүчгүйддэгийн жишээ энэ аж. Зөвхөн хотод ч биш хөдөө орон нутагт хүүхдийн гэсэн тодотголтой юу ч байхгүй. Нэгэнт хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгаж,хувааж идэж дуусгасан болохоор хүүхдийн хүмүүжил,боловсролд анхаарахаа больсон. Өнөө цагт хүүхдүүд компьютер тоглоомын газар, хааяахан “Хүннү молл”,“Тэнгис”-т кино үзэхээс өөр орох газар алга. Уран бүтээлчид хүүхдэд зориулсан кино хийх нь ч ховордсон. Учрыг лавлахад,хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг болохоор ихэнх кино компани, продюсерууд ашиг олох магадлал багатай өөрөөр хэлбэл эрсдэлтэй төрөл жанрын кино хийхийг хүсэхгүй байгаа аж. Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовсон, тэдний ирээдүйд сэтгэл чилээсэн, хүүхдийн хүн болох процесст бага ч болов дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн, хүүхдийн төлөө гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байгаа нь аз завшаан юм. Өнгөрсөн нийгмийн үед манай уран бүтээлчид “Улаан дарцаг”,”Гурван найз”,”Зуслангийн найзууд” гээд маш олон кино хийсэн. Бас гадаадаас орчуулсан кино ч зөндөө бий. “Баригдашгүй өшөө авагчид”,”12 сар” гээд л үргэлжилнэ. Удахгүй хүүхдэд зориулсан “Залуу мөрдөгчид” гэдэг кино дэлгэцэнд гарах гэж байгаа тухай шинэхэн сонин мэдээ сонор мялаав. Уг киног бүтээгчидтэй холбогдоход, хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг талаар сургамж болох үйл явдал кинонд өрнөх аж.
Хүүхдэд зориулсан болохоор харилцааны соёлд хэрхэн суралцах, зөв хүн болон төлөвшин хүмүүжихэд юуг анхаарах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж байгааг уран бүтээлчид онцолж байна. Хүүхдэд уран бүтээлээ зориулж байгаа сайн санаат хүмүүст талархая. Харин эцэг,эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж киногоо үзээрэй. Ойрын хэдэн жил багачуулд юу дутагдаж байгааг энэ киноноос мэдэж болно гэж уран бүтээлчид ярьж байна.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
