Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр өглөө Офицеруудын ордонд болов.
Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт нарын зэрэг албаны хүмүүс, БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, цэрэг дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнасныг гардуулан өгсөн юм.
Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.
“Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл, хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Ганбаатарын Билгүүн, ТЕГ-ын ажилтан, ахлах дэслэгч Баатарын Өнөржаргал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эмнэлгийн албаны офицер, дэслэгч Хүрэлдаваагийн Чулуундаваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салааны захирагч Батбаярын Галдан нарын зэрэг олон энхийг сахиулагчдыг шагналаа.
Дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүнд цагийн байдалд амжилттай биелүүлж, цэргийн баазын удирдлага болон командлалаас удаа дараа сайшаагдаж байжээ. Тийм учраас АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт тэднийг эх орондоо ирэх үеэр нь биечлэн тосч баяр хүргэсэн бөгөөд өнөөдөр ч баяр хүргэж талархал дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өмнө нь Ирак, Косово, Чад, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан. Одоо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан Улсад үүрэг гүйцэтгэж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
