УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийж байгаа ажлын талаар ярилцлаа. Тэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч юм.
-Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт, хэрэг ихээр илэрх болсон. Танай ажлын хэсгийнхэн энэ асуудлыг шийдэх гарц олж байна уу?
– УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай. Үүнтэй холбогдуулан манай ажлын хэсэг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Манай ажлын хэсгийнхэн өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж байдлыг нүдээр үзэж, зарим асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн гэсэн сайхан нэртэй газар байдаг ч асуудал гараад л байна. Ямархуу ажилтай газар юм бол?
-Манай улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангахтай холбоотой эрх зүйн орчин бүрдсэн. Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөтгөсөн ч орон тоо нь хэвээрээ л байгаа нь бас том асуудал юм. Сургалт, сурталчилгаанд төсөв мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ газрын ажилд нэг тэрбум төгрөг шаардлагатай талаар би үдээс хойш УИХ-ын чуулган дээр санал оруулсан. Гишүүд маань хүүхдүүдийн ирээдүйн төлөө, хүүхэд хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхийг дэмжиж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нэг тэрбум төгрөг өгөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Чуулганаар орж батлуулана даа. Бүр тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилийг хангах зорилгоор нэг тэрбум гэж төсөвлөснийг 4 орчим тэрбум төгрөгөөр нэмжүүлж нийт 5 тэрбум төгрөг болгох саналыг Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжлээ. Чуулганы төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр удахгүй оруулахаар болсон сайхан мэдээ дуулгая.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх нь чухал юм байна. Энэ онд 75 сургагч багш бэлтгэжээ. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Энэ хамтарсан баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд 778 гэр бүлтэй ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөг 1031 хүнд өгсөн байдаг. Хүүхэд хамгааллын үйлчилгээг 662 хүнд , Нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх, тараах материал, зөвлөмжийг боловсруулж түгээх, нийгмийн ажилтнуудыг анхан болон дунд шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээтэй гэж О.Алтсансүх дарга ярьж байсан. Тэд нар “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын аяныг эхлүүлж www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулсан нь бас нэг дэвшил юм.
-Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд хэвлэлийнхний хүч, оролцоо чухал гэж байсан. Энэ тал дээр ямар нэгэн дэвшил гарсан уу?
Энэ тал дээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэгтэйгээр оролцож, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тиймээс бид уулзалт зохион байгуулж байсан. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна, нөхцөл байдал ямар байгаа талаар бодит мэдээлэл авлаа. Энэ ажилд нэг тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт болох
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачлагатай оролцмоор байна.
-Санхүүжилтийн хувьд 396 сая төгрөг хангалттай юу?
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлж байна. Гишүүд маань хүчирхийллийн эсргэ ажилд нэгдэж хүүхэд хамгааллын ажилд хэрэгцээтэй төсвийг дэмжиж баилуулсан маань бидний ажлын бас нэг ахиц юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн батлуулахад та ахалж ажилласан. Хэрэгжилт нь ямар гарав?
-2017 оны есдүгээр сарын байдлаар 824 бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар буурсан байна. Үүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө бий. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэн 2110 хүн захиргааны шийтгэл хүлээсэн, энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь гэр, орон сууцандаа үйлдэгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн яамдын хамтарсан болон дангаар шийдвэрлэх 35 журмыг батлах байсан. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны 30 нь батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж байгааг салбарын дэд сайд нь хэлсэн. Нийтдээ 15 түр хамгаалах байр, 9 нэг цэгийн үйлчилгээний байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 онд нэг цэгийн 10 үйлчилгээ, 5 түр хамгаалах байрыг шинээр байгуулахаар холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Гэхдээ эдгээр төвд ажиллах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн асуудал шийдэгдээгүй. Ирэх оны төсвийн төсөлд энэ зардлыг тусгуулах юм байна.
-Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Түр хамгаалах байранд ямархуу асуудал байна вэ?
-Манай хамтарсан ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байранд ажиллан, үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгч, газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг Түр хамгаалах байранд авчрах зорилгоор нэг жолоочтой юм байна. Тус төв 2014 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс тогтмол үйл ажиллагаа явуулж 745.000 гаруй дуудлага хүлээж авсан. Үүний 495.000 орчим нь зорилтот дуудлага байсан. Өдөрт 450-700 дуудлага хүлээн авдаг бөгөөд 102, 103, 105 дугаар буюу Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран ажилладаг юм байна. Аравдугаар сараас эхлэн тус төвд хандаж буй иргэдийн тоо өссөн гэж байна лээ. Сард 12.000-14.000 дуудлага хүлээн авдаг байсан бол өнгөрсөн аравдугаар сард 20420 дуудлага хүлээн авчээ.
-Сүүлийн үед айл, хөршүүдээс хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл их ирж байгаа бололтой?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийн тоо харьцангуй өссөн. Үүний шалтгаан нь хамтарсан багууд харъяа нутаг дэвсгэрийнхээ иргэд, зорилтот хэсгүүдэд сургалт явуулж, мэдээлэх, таниулах ажил нэлээд хийсний үр дүн байх. Бас сургууль, цэцэрлэгийн орчинд ажилладаг иргэдээс мэдээлэл ирүүлдэг болжээ.
Энэ сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 212 хүүхдэд буюу 0-3 насны 34, 4-6 насны 56, 7-9 насны 40, 10-14 насны 38, 15-18 насны 44 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн талаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл бидэнд танилцуулж байсан. Түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртдаг байна. Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд тус төвд байрлажээ.
-Хүчирхийлэлд өртсөн зарим хүүхдийг “Өнөр бүл” асрамжийн төвд шилжүүлж байсан. Ямархуу газар байна вэ?
-Тус төвийн асрамжид өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэдтэй, 11 төрлийн дугуйлан хичээллүүлж байгаа аж. Дугуйлангуудын үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг худалдаалах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллах нь зүйтэй байх. “Өнөр бүл” төв хүүхдүүдийнхээ мэдээлэл, баримт, сэлтийг нууцлалын зэрэглэлтэйгээр хадгалахын тулд архивын өрөө нэн шаардлагатай байгаа гэнэ.
Тийм учраас УИХ-ын эмэгтэй гишүүд санхүүгийн асуудлыг шийдвэрлэн, засвар үйлчилгээг нь хийлгэхээр ярилцлаа. Асрамжийн төвүүд 18 нас хүрсэн хүүхдийг үргэлжлүүлэн халамжлах боломжгүй байдаг, гэтэл хүүхдүүд мэргэжилгүй , орлогогүй, орон гэргүй учраас буруу замаар орох, бусдад уруу татагдах, нийгмийн эмзэг бүлэг рүү орох зэрэг хүндрэлтэй асуудлууд байдаг юм байна. Энэ бол шийдэх ёстой асуудлын нэг. Одоогоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт асрамжийн төвд хүмүүжсэн 18-аас дээш насны иргэдийг тодорхой хугацаагаар байршуулан, нийгэмшүүлэх бэлтгэл хийдэг ч энэ үйл ажиллагааг зогсоон, орон тоон дээр нь 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хүлээн авч асрамжлах үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг чиглэл иржээ. Гадаадад ийм иргэдээ онцгойлон анхаарч, мэргэжилтэй, ажлын байртай болох хүртэл буюу 30 нас хүртэл нийгэмшүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлдгийг асрамжийн төвийн ажилтнууд ярьж байсан. Энэ асуудалд бид анхаарахаар болсон.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
