Залуу Манлайлагч эмэгтэйчүүдийн чуулганд 21 аймаг 9 дүүргийн салбар салбарын төлөөлөл болсон манлайлагч 100 орчим эмэгтэйчүүд оролцлоо. Чуулганаа зорин хамгийн холоос Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, олон улсын байгууллага болон хувиараа бизнес эрхэлдэг салбар салбарын манлайлагч бүсгүйчүүд чуулганд идэвхтэй оролцлоо.
Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн чуулгандСангийн яамны дэд сайдХ. Булгантуяа Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо,Жендэрийн үндэсний шинжээчЖ.Занаа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангах нөлөөл”,Залуучуудын хөгжлийн “Полиси” төвийн захиралБ.Цэвэлмаа “Залуу эмэгтэйчүүд нийгмийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх туршлага арга зүй”,lhamourбрендийн үүсгэн байгуулагчД. Хулан -“Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо”,Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгчГ. Оюун “Их монгол төрийн ирээдүйн тулах багана”,Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын зохицуулагчБ.Оюундарь Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломжзэрэг сэдвээр илтгэл тавьж, өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Илтгэгч нарын илтгэлээс голлох санааг нь товчлон хүргэе.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй
“Эмэгтэйчүүд бид маш эерэг хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийнхээ асуудлаар харьцангуй гайгүй байдаг ч, бидэнд манлайллаа нэмэгдүүлэхэд бас л их ажил байна. эмэгтэйчүүд бидэнд нийгэмд ажиллах, амьдрах боломжийг нээж өгөөчээ гэдгийг л хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүддээ би өөртөө итгэлтэй бай, өөрчлөлтөөс бүү ай, сониуч зангаа хэзээ ч битгий алдаарай, бусдаас үргэлж суралцдаг байгаасай, өөрийнхөө одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дэлхийг өөрчилж чадна гэж итгэсэн хүн л өөрчилж чаддаг” гэдгийг илтгэлдээ онцолсон юм.
Lhamourбрэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан: Хүн өөрийгөө олно гэдэг хамгийн чухал
“Би 3 жилийн өмнө өөрийн бизнесээ эхлүүлж байсан. Гэрээсээ буюу ариун цэврийн өрөөнөөсөө эхэлсэн. 11 сарын байдлаар 26000 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Одоогийн байдлаар долоон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна. Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Таван зүйлийг л та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хүн өөрийгөө олох нь хамгийн чухал, үнэ цэнээ мэдрэх, энгийн зүйлийг ч тууштай хийвэл агуу байдаг, хайрцагнаас гадуур сэтгэх, тууштай байх хэрэгтэй юм байна лээ гэдгийг та нартайгаа хуваалцахыг хүссэн юм”.
Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г. Оюун: Биенээ хайрла, нэгнийгээ хүндэл, бусдыгаа сонс
“Эмэгтэй хүн гэдэг зөвхөн хүйсийн ялгаатай хүн бишээ. Эмэгтэй хүн үр удмаа үлдээж, үндэс угсаагаа бүтээх биологийн үүрэгтэй. Үр удамдаа элбэрэлт эх, үүх түүхэндээ өрлөг эх, өв соёлдоо оюунт эх байх эрхэм үүргээр тодорхойлогдоно. Монгол эмэгтэйн хатан ухаан, хатан зориг, хатан тэвчээр нь эрхэм нандин чанар мөн. Энэхүү эрхэм чанарыг Монгол эмэгтэй бүр өөрийн итгэл үнэмшил, үйлс зоригоо болгож, эрхэмлэн дээдэлвээс өрх гэр маань өнөд жаргалтай, айл гэр маань ашид жаргалтай, улс гэр маань мөнхөд жаргалтай байж Их Монгол төр амар амгаланг олно”. Гэдгийг онцлон илтгэлдээ дурьдсан юм.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг
“Хүн угаас заяамал эрхтэй байдаг. Хүн төрөхдөө л өөрийн салшгүй эрхтэй төрдөг. Нийгмийн үйлчилгээ нь ялгаатай хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой байдаг. Тэгж байж хүний эрх, оролцоо хангагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй дээр нь эмэгтэй байх нь нийгмийн давхар алагчлалд өртдөг. Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг. Эрх тэгш хандлага маш чухал”.

Жэндерийн үндэсний шинжээч Ж.Занаа, МЗХ-ны Залуучуудын Хөгжлийн “Полиси” төвийн захирал Б.Цэвэлмаа нар ” Хэрхэн манлайллаа нэмэгдүүлэх, нийгэмд шийдвэр гаргах төвшинд оролцоогоо нэмэгдүүлэх” сэдвээр илтгэл тавьж, багийн сургалтуудыг явуулсан юм. Мөн чуулганы танхимд чөлөөт уран бүтээлч Х.Ариунзаяагийн “Нүдээ Нээ: Нүцгэн Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэнгээсээ толилууллаа.
Чуулганы үр дүнд салбар салбарын төлөөллүүд нэгдэн залуу эмэгтэйчүүдийг дэмжих,тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэхзорилгоор “Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулсан юм. Тус төв нь МЗХ-ны 21 аймгийн залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр залуу эмэгтэйчүүдэд хүрч ажиллах юм.

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
