Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс сүрьеэ өвчтэй иргэдэд дулаан хувцас, хүнс гардууллаа. Манай улсад сүрьеэ өвчнөөр жил бүр 4000 орчим хүн шинээр оношлогдож буйн олонхи нь хоол тэжээлийн дутагдалтай нийгмийн эмзэг давхаргынхан байна гэх судалгаа бий. Удаан хугацаанд олон төрлийн антибиотек давхар уухаас гадна энэ өвчнийг эдгээхэд биеийн дархлаа сайн байх нь чухал. Тэр утгаараа Глобаль сангийн сүрьегийн төслийн нэг хэсэг нь өвчтөнүүдэд нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг хэмээн төслийг зохицуулагч А.Оюунбилэг онцоллоо.
Тэрээр, “Энэ арга хэмжээ нь өвчтөнүүдийн эмчилгээнд төдийгүй, амьдралд нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм. Бид дүүрэг бүрийн сүрьеэгийн диспансераас үнэхээр дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийн өвчтөний нэрсийг гаргуулж авсан. Нийтдээ найман дүүргийн 226 өвчтөнд энэ удаа дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвчтөн тус бүрт хөвөнтэй дулаан өмд цамцны хослол, “Алтан тариа” ХК-ийн 25 кг гурил, гурван кг гоймон, мөн “Номин” супермаркетаас 86 мянган төгрөгт хүнс авах ваучер олгосон. Учир нь хүн бүрийн хүнсний хэрэгцээг тодорхойлж мэдэх аргагүй учраас шаардлагатай хүнсээ өөрсдөө сонгоод авах боломжийг нь ваучераар олгож байгаа юм. Гэхдээ энэ юаучераар архи дарс, ахуйн бараа худалдан авах боломжгүй. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр нэн ядуу, эмзэг бүлгийн дөрвөн өвчтөнд таван ханатай гэр гардууллаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
