НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга Амарсайхан : Даяарчлагдсан өрсөлдөөнт нийгэм биднээс Монгол хүний ондоошил, үндэсний ёс заншлаа тээгч, бие даан амьдрах чадвартай, бүтээлч санаачилгатай иргэнийг төлөвшүүлэхийг хүлээж байна. Ийм иргэн төлөвшүүлэхэд дан ганц багшийн арга зүй, технологид анхаарсаар хүссэн үр дүнд хүрээгүйг бидний өмнөх туршлага, боловсруулсан хөтөлбөрийн хэрэгжилт харуулж байгаа учраас асуудлыг олон талаас харж, цогц байдлаар шийдвэрлэх нь чухал юм. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил, төлөвшлийн хамгийн чухал үе бол Сургуулийн өмнөх боловсрол. Хүний хөгжлийн 80-85% нь 0-5 насанд явагддаг болох нь судалгаагаар нотлогдсон хийгээд өндөр чадамжтай иргэн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын чухлыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, НБГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол хүн” хүмүүжлийн аян үе шаттай зохион байгуулагдаж үр дүнгээ өгөх ёстой гэдгийг онцлов.
Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй багш, удирдах ажилтан оролцжээ.
Зөвлөгөөний үеэр Боловсролын яам, Нийслэл, дүүрэг, хороод цэцэрлэгийнхээ түвшинд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцсэн байна. Мөн багш, эцэг эхчүүдэд зориулан гаргасан “Монгол хүн” дижитал сэтгүүлийн нээлт боллоо.
С. Амарсайхан :СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна
2017 оны 12-р сарын 13 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
