Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны 4 дэх удаагийн зөвлөгөөн UB PALACE-ын концертын их танхимд өчигдөр зохион байгуулагдлаа.
“Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт уг зөвлөгөөнд Нийслэлийн СӨБ-ын 3000 багш оролцож, тус салбарт тулгамдаж байгаа 10 асуудлыг хэлэлцэж гарц шийдлийг ярилцжээ.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу хол чухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Тус “Монгол хүн” хүмүүжлийн аянд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх аж.
Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна.

Энэ удаагийн “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, тус аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга оролцлоо.
Тус зөвлөгөөн нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн хүрсэн ололт амжилт хийгээд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, бага насны хүүхдийг гэмт хэрэг болон гэмт хэргийн шинжтэй, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд ажлын уялдаа холбоогоо улам сайжруулан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө бүтээлч санаачилгатай, хариуцлагатай хамтран ажиллах зорилгын дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөний үеэр ЕБС, СӨББ-ын багш ажилтаны “Монгол хүн” хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, арга туршлага солилцох, дэлгэрүүлэх, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж байгаа шинэлэг арга технологи, хүүхдийн төлөө олон нийтийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа санал санаачлагуудыг нэгтгэсэн “Монгол хүн” цахим сэтгүүлийг нийслэлийн мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд зориулан гаргаж байна.
Энэхүү сэтгүүл нь улирал бүр монголын түүчээ болсон 48000 багш нарт цахим ертөнцөөр хүрч сонорыг мялаах юм.



Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
