Хөвсгөлийн сүрлэг уул толгодын дунд өссөн бивээр америкийн томоохон их сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож сургууль судлаж явахдаа суралцах зорилго тэмүүлэлтэй хүнд суралцах боломж олон байдаг талаар эргэцүүлэн бодож байлаа. Хэдхэн жилийн өмнө америкт суралцах нь жирийн монгол залууст мөрөөдөл төдий байсан ч одоо өөрийгөө, хэлний мэдлэгээ бэлтгэж чадсан хэн бүхэнд суралцах боломж их болжээ. Улс орны хөгжил, мэдээллийн нээлттэй байдал нь боловсролын салбарт ч үр өгөөжөө өгч олон зуун монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буйг энд тэмдэглэх нь зүйтэй. “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулахдаа би дундаж орлоготой олон залуусын боловсролд хөрөнгө оруулт хийхсэн, мэдээллийг нь ойр болгохсон гэж зорьсон юм. Зорилго маань ч эхнээсээ биеллээ олж сангаараа дамжуулан хэд хэдэн залуусыг америк оронтой танилцуулж, мөрөөдөлд нь жигүүр ургуулсан билээ. Энэ удаад Та бүхэндээ Вашингтон ДиСи хот дахь Жорж Масоны Их сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож Төрийн бодлого, Төрийн удирдлагаар мастерийн хөтөлбөрт суралцах боломжийн талаар олж авсан мэдлээллээсээ хуваалцаж байна.
Яагаад Жорж Масон гэж…
Жорж Масоны Их сургуулийн төгсөгчдийн 80 хувь нь сургуулиа төгсөөд зургаан сарын дотор ажилд ордог гэсэн судалгаа байдаг. Дэлхийн 130 гаруй орны оюутан залуус, эрдэмтэн, судлаачид тус сургуулийг зорин ирж суралцдаг төдийгүй оюутны хотхонд 34000 мянгагаруй оюутан судлаачид суралцаж байгаагаас оюутны дотуур байранд 6200 гаруй нь суралцаж амьдардаг байна. Тус сургууль 10 салбар сургууль, коллежтойгоос “Антонин Скалиа” хуулийн сургууль нь 2017 оны дэлхийн шилдэг хуулийн топ 100 cургуулийн 29 дүгээр байрт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлжээ. Салбар сургууль тус бүр нь сургалтын өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай хэдий ч Жорж Масоны төгсөгч гэсэн нэгэн брэндийг дэлхий дахинд хэдийнэ бий болгосон.
- Антонин Скалиа хуулийн сургууль,
2017 оны дэлхийн шилдэг хуулийн топ 100 cургуулийн 29 дүгээр байр.
Shanghai Ranking’s Global Ranking of Academic Subjects 2017 – Law /эх сурвалж http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/law.html/ - Боловсрол ба хүний хөгжлийн коллеж,
- Эрүүл мэнд ба хүний үйлчилгээний коллеж,
- Хүмүүнлэгийн ба нийгмийн ухааны коллеж,
Шинжлэх ухааны коллеж, - Урлаг, уран сайхны коллеж,
- Schar Төрийн бодлого ба Төрийн удирдлагын их сургууль
2017 оны дэлхийн шилдэг Улстөрийн шинжлэх ухааны топ-100 cургуулийн 51 дүгээр байр.
Shanghai Ranking’s Global Ranking of Academic Subjects 2017 – Political Sciences /эх сурвалж http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/political-sciences.html /
- Зөрчилдөөний дүн шинжилгээ ба шийдвэрийн сургууль
- Бизнесийн их сургууль,
- Инженерингийн их сургууль гээд 10 салбар коллеж болон их сургуулиудаас бүрддэг их сургууль юм.
Төрийн бодлого, төрийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалах нь
Улс үндэстэн бүр өөрийн гэсэн төрийн бодлогоо хамгийн үр дүнтэйгээр төлөвлөж, хэрэгжүүлэхийг зорьдог. Үр дүнд суурилсан олон нийтийн бодлого хэрэгжүүлэхэд боловсон хүчний ур чадвар ихээхэн хамааралтай. Жорж Масоны Их сургуулийн Төрийн бодлогын Магистрын хөтөлбөр нь суралцагчаа жирийн нэг бодлого боловсруулагч бус төгсөөд нөлөө бүхий албан тушаалд томилогдон ажиллахад бэлтгэдэг.
Тус сургуулийн төгсөгчид үндэсний аюулгүй байдал, төрийн санхүүжилттэй төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хотын бодлого, терроризм, үндэстэн дамнасан корпораци зэрэг олон төрлийн бодлого боловсруулдаг салбарт ажилладаг. Төгсөгчдийн дийлэнх олонх нь төрийн болон хувийн хэвшлийн салбарууд, тухайлбал засгийн газрын агентлагууд, ТББ-ууд, зөвлөх компаниудын ажлын байруудад голчлон ажилладаг юм байна.
Элсэх боломжит хугацаа
Гадаад оюутны хаврын элсэлт 2018 оны тавдугаар сарын 1, намрын элсэлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1 нд болно.
Элсэгчид тавигдах шаардлага нь
- Онлайнаар бүртгүүлэн бүртгэлийн хураамж төлнө. Онлайнаар бүртгүүлэх хаяг: https://www2.gmu.edu/admissions-aid/apply-now
- Өөрийн суралцах мэргэжлээрээ 750-1000 үгэнд багтаан тус мэргэжлээр суралцах нь өөрт нь ямар ач холбогдолтой болох талаар эссэ бичнэ.
- Хувь хүнийхээ талаар танилцуулсан дэлгэрэнгүй танилцуулга бичнэ.
- Төгссөн сургуулийн диплом түүний хуулбарыг англи хэл дээр хөрвүүлэн баталгаат орчуулга хийлгэн илгээнэ.
- Их сургуулийн багш, одоогийн албан газрын удирдлага зэрэг өөрийгөө тодорхойлж бичих боломжтой хоёр хүнээс өөрийгөө тодорхойлуулсан тодорхойлолт захидалыг ирүүлэх шаардлагатай.
- Заавал TOEFL/ IELTS оноотой байх шаардлагатай. Хамгийн багадаа TOEFL-ийн 88 оноо. Үүнд дөрвөн дэд бүлгүүдэд тус бүр дор хаяж 20 оноотой байх унших, бичих, сонсох, ярих. Эсвэл IELTS-ийн5 оноотой байх.
- Төлбөрийн чадварын мэдээлэл. Үүнд банкны баталгаа ирүүлэх шаардлагтай бөгөөд таны дансан дахь мөнгөний хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцээтэй эсэхийг нотлох дансны үлдэгдэл гаргасан банкны албан бичиг байна.
F-1 исвэл J-1 виз мэдүүлэх тохиолдолд сургуулиас таниар маягт бөглүүлнэ.
Сургалтын төлбөр
2017-2018 оны хичээлийн жилд нийт 39 кредит цаг хичээл судлах шаардлагатай. Хэрвээ АНУ-ын иргэншилтэй бол нэг кредит цагийн төлбөр нь 795 ам.доллар, гадаад иргэн бол 1516 ам.долларын төлбөр төлнө.
Cургалтын төлбөрийн дэмжлэгийн талаар
Суралцах хүсэлт гаргагч бүрт АНУ-ын Холбооны оюутны туслалцааны (FASFSA) байгууллагад хандаж www.fafsa.ed.gov хаягаар орж туслалцаа үзүүлэхтэй холбоотой маягтыг бөглөж санхүүгийн дэмжлэг авах боломж бий.
Мөн Жорж Масоны Их Сургуулийн оюутны санхүүгийн тусламжийн албанд доорх хаягаар хандаж хүсэлт гаргах боломжтой. http://financialaid.gmu.edu
Хичээллэх цагийн хуваарь
Долоо хоногт хоёр ба түүнээс олон өдөр хичээл сонгон судлах боломжтой.
Өдрийн хичээл16:30-19:10 цаг, оройн хичээл 19:20-22:00 цаг хүртэл ордог.
Оюутны амьдрах орчин
Сургуулийн дотуур байранд жилд дунджаар 6200 гаруй оюутан суралцаж амьдарч байна. Нийт 500 гаруй сонирхолын бүлэг, клубууд үйл ажиллагаа явуулдаг. Жилд 1000 орчим олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагддаг. \Үнэ төлбөргүй угаалгын машин хэрэглэх гэх мэт амьдрахад шаардлагтай жижиг зүйлээс эхлээд бүх зүйлс бий.\
Сургуулийн олон нийтийн сүлжээ
Facebook.com/georgemason
Twitter.com/givingtomason
Жорж Масоны Их сургуулийн мэдээлэл танд таалагдсан бол олон нийтийн сүлжээгээр түгээж олон залууст хүргэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна. Дараа нь University of Maryland их сургуульд суралцах боломжийн талаар танилцуулах болно.
Бодож сэтгэх, зорилго зүтгэлтэй хэн бүхэнд боломж оршдог.












Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
