“Blue Mon” төвийн нэг давхарт “Хөөрхөн зүрх” ТББ-аас өвөрмөц өгүүлэмжтэй үзэсгэлэн гаргалаа. Тус байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зорилтот ажлынхаа хүрээнд өнгөрсөн сард ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах анги, МСҮТ-д суралцагчдын дунд “Гинжийг тасал” гар зургийн уралдаан зарлажээ. Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэсэн нь энэ.
Уралдаанд оролцогчдоос 150 гаруй бүтээл ирүүлснээс нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг тэргүүн байрт шалгарчээ. Нэгдүгээр сургуулийн 12ё ангийн сурагч Б.Түвшинзаяа, 79 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Б.Батхуяг, 59 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч С.Мичидмаа нар удаах байранд шалгарсан байна. НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр уг уралдааныг зохион явуулсан бөгөөд нийт оролцогчдын бүтээлийг дэлгэн харуулсан “Гинжийг тасал” үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл ажиллана.
“Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Хүчирхийллээс урьдчилан сэргийлж таслан зогсоох нөлөөллийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн байгууллагууд, урлаг соёлынхон, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хийх ёстой. Хүчирхийлэл, хүний зан үйл, хандлагатай холбоотой мэдээллийг урлагаар дамжуулан өгвөл үр дүнтэй байдаг. Тиймээс бид энэхүү уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн бүтээлүүдийн агуулгыг харахад, хүүхдүүд хүчирхийллийг таслан зогсоогооч, биднийг хамгаалаач гэсэн утга агуулгатай олон санааг харуулсан” гэдгийг онцоллоо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
