Ардын боловсролын тэргүүний ажилтан,тэргүүлэх зэргийн багш Б.Дуламжав Сар шинийн өмнөхөн “Ачит багшаан дээдлэе” хэмээх дууныхаа DVD-г гаргажээ. Жил гаруйн өмнө “Гэрэлт нар шиг амьдарна аа,би” хэмээх номоо баринтагласан Б.Дуламжав багш ийнхүү шинэхэн дуугаа олны хүртээл болгов. Өнгөрсөн намар дууныхаа клипний зургийг авахуулж,үе үеийн шавь нартайгаа баяр хөөр дүүрэн явж байсныг нь мэдэх юм.
Б.Дуламжав багш арван хүүхэдтэй айлын ууган охин. Гайхалтай хөдөлмөрч,уйгагүй бүтээлч нэгэн. Түүнийг уугуул нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумынхан хүүхэд байхаас нь мэддэг болохоор ажилсаг,ухаалаг,сэргэлэн, хүнлэг, олонд тусч,сэтгэлийн галтай,оюуны бядтай хэмээн сайшаалын үгийг үл харамлана. Б.Дуламжав багшид бусдын төлөө,хүүхдийн төлөө гэсэн цуцашгүй нандин чанар байдгийг түүний хамт олон, найз нөхөд,ойр дотныхон нь тодотгон ярих нь олонтаа. Одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр БСШУСЯ-ны харьяа 29 дүгээр тусгай сургуульд багшилж байхдаа хамт олноо төлөөлөн 10 сурагчийг дагуулан Төрийн ордонд орж,тэр үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзаж том асуудал шийдүүлж явсныг нь санах юм. Ерөнхий сайдад хандан “Сонсголын болон харааны бэрхшээлтэй сурагчдын хөгжлийн бэрхшээлийг Монголын төр харгалзан үзэж тус тусад нь хичээлийн байртай болгож өгөх саналыг хэлж байсан.
Мөн 29,116 дугаар сургуулийн сурагчдын амьдрах орчинг сайжруулж,дотуур байртай болгох асуудлыг дэвшүүлж байсан нь тухайн үед мөн ч зоригтой бүсгүй юм гэсэн магтаалыг дагуулсан. Түүний хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дотуур байртай болгосон билээ. Оюунлаг,бүтээлч Б.Дуламжав багш зүгээр суухыг үл тэвчдэг нэгэн. Түүний сэтгэлээсээ шүншиглэн урсгасан “Гал голомт”,”Ханьдаа өргөх дуу”,”Бүрэнхайрханы магтаал”,”Миний зэртгэрхэн зээ нар минь” зэрэг олон сайхан сайхан шүлгийн мөрүүд ухаан нэмэх урамтай. Тэрээр одоо дурсамж,дурдатгалын номоо бичиж,удам угсааныхаа угийн зураглалыг тэрлэж сууна. Сайныг дэлгэрүүлэгч хүндэт багш таны бусдыг гэгээрүүлэн түгээсэн бүтээл болгон тань харанхуйг гийгүүлэн,ухааны гэрлээр луужин болж явахыг ерөөе. Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Багш хүн ийм байх ёстой болов уу.Гайхалтай мундаг