Тийн унжлагат хэмээх нөхөрсөг шар Нохой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр МСНЭ-ийн үе, үеийн Ерөнхийлөгч нар болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд ахмад сэтгүүлчдээ хүлээн авч, сар шинийн золголт зохион байгууллаа. Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл XVII их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, шинэ удирдлагууд сонгогдсон юм. Ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү золголтын үйл ажиллагаа нь МСНЭ-ийн анхны нэгдсэн арга хэмжээ бөгөөд 130 орчим ахмад буурлууд хүрэлцэн ирлээ. Айлчлан ирж буй нөхөрсөг хэмээх шар нохой жилд Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буй. 105 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд МСНЭ-ээс олон цогц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “МСНЭ-ийн удирдлагууд орон нутгийн салбар байгууллагуудаа бэхжүүлэхээс ажлын гараагаа эхэлж, хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэх, харилцан ойлголцлоо эрхэмлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх, хууль эрхзүйн орчноо сайжруулах, сэтгүүлчдээ сурган чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг өөдрөг хүсэл, өрнүүн зорилт дэвшүүлэн түүхэн ойгоо угтаж байгаа” хэмээн онцолсон юм.
МСНЭ-ийн Ажлын алба






Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
