УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр (2018.02.26) Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүдтэй танилцлаа.
Эхлээд нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хангай Миллс” ХХК-ний үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус гурилын үйлдвэрийн захирал Л.Ганбат танилцуулсан юм. Тэрбээр, монголчууд төмөр болон Д аминдэмийн дутагдалтай байдаг нь судалгаагаар тодорхойлогдсон байдаг тул манай компанийн зүгээс гурилаа баяжуулан хэрэглэгчдэд хүргэж байна хэмээн онцолсон.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Баяжуулсан хүнсний тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явагдаж байгаа энэ үед бид гурил үйлдвэрлэгчидтэй хүнсний бүтээгдэхүүний баяжуулалт ямар хэмжээнд явагдаж байгаа талаар ярилцаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гурил, сүү үйлдвэрлэгчдийн тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд, чанартай хүнс үйлдвэрлэх зорилгоор тодорхой хэмжээнд баяжуулж байна. Ард иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, хүнсээ баяжуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон миний бие хамтран санаачилсан. Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэхүү хуулийн төсөлд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүд “Милл Хаус” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Уг гурилын үйлдвэр нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьютерийн удирдлагатай аж. Үйлдвэрийн танилцуулгыг захирал Ж.Чинзориг хийсэн. Тэрбээр, өдөрт 220т гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, Монгол Улсын гурилын нийт хэрэгцээний 13 орчим хувийг хангадаг, 160 ажилтантай, БНЧУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгуулагдаад арван жил болж байна хэмээн тайлбарласан.
БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хууль УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, Монголын хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаагаар нийт ард иргэдийн 70-80 хувь нь амин дэмийн дутагдалд орсон гэж гарсан. Энэ дутагдлыг арилгахад Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжиж эхлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Баяжуулсан хүнсийг хуульчилж, баталгаажуулснаар эрүүл мэнд, хүн амын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Бид хуулийг батлаад зогсохгүй хэрэгжилтэд анхаарах ёстой. Өнөөдөр бид гурил үйлдвэрлэгчдийн зүгээс баяжуулсан хүнс бэлтгэхэд шаардлагатай хууль зүйн орчин, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Цаашид ажлын хэсэг сүү үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцах болно” гээд чуулганы завсарлагааны хугацаанд гурил, сүү үйлдвэрлэгчдийг нэгтгэн хэлэлцүүлэг зохион байгуулах болно гэж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
