Монголд хувийн сургуулиуд төлбөрөөрөө өрсөлдөж,мөнгө ихтэй хүмүүс хамгийн үнэтэйд нь хүүхдээ сургахаар өрсөлддөг болжээ. Өнөөдөр хувийн сургуулиудын төлбөр 2.5-66.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хүүхдээ Монголдоо өндөр төлбөртэй сургуульд сургана уу, эсвэл гадаад руу явуулна уу, эцэг эхийн “халаас “ мэдэх хэрэг. Мөнгөө барж ядаж байгаа эрхмүүд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай гэлцэх. Гэвч бас тийм биш юмаа. Хамгийн гол нь хувьсах зардал олгоход асуудал байна. Улсын маань эдийн засаг,мөнгө санхүүгийн байдал хүнд байхад хэдэн тэрбумын ашигтай ажиллаж байгаа сургуулиудад хувьсах зардал олгоно гэдэг төрийн ачааг хүндрүүлж байна. Энэ тухай 2 жилийн өмнө мөн ч чангаар шүүмжилж байсан хүмүүс одоо нэгэнт дуугаа хураажээ. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, цалин тэтгэврээ яаж нэмэх вэ,гадаад өрөө яаж дарах вэ гэх мэтчилэн Монголын төрд асуудал маш их байнаа. Ард түмэн бүсээ чангалаад л, чангалаад л хичнээн ч жилийг шүд зуув даа. Ийм байхад хувийн сургуулиудад хувьсах зардал өгнө гэдэг арай л шударга биш ээ.
Манайд жилдээ 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургууль олон байна. 5-6 сая хүртэлх төлбөртэй сургуулиуд байдаг л жишиг. Өндөр төлбөртэй сургуулиудад жилдээ сургалтын төлбөрөөс 10,20 тэрбумын ашиг олдог гэж эх сурвалж ярьж байсан. Тэрбумаар тоологдох ашиг олдог атлаа улсаас хувьсах зардал авахдаа ичих нүүрэндээ илэг наасан мэт. Ингэж баян дээрээ баян болох гэж зүтгэхдээ ядуу эдийн засгаа багалзуурдаж байгаагаа хэн нь ч үл тооно. Бизнесийн оргил руу зүтгэж яваа мөнгөтэй баячууд,төрөөс төрсөн тэрбумтнууд хүүхдээ хэдэн саяар сургах нь тэдний сонголт. Би хүүхдээ хэдэн саяар хаана сургах хэнд ямар хамаатай вэ гэж бухимдаж байгаа бол уучлаарай. Зөвхөн улсад хүндрэл учруулахгүй байхыг сануулж байгааг ойлгоно уу. Монголын баячууд тэртэй тэргүй хүүхдээ анги болгон 50 гаруй хүүхэдтэй ардын сургуульд сургахгүй нь лавтай. Цөөн хүүхэдтэй,хангамж сайтай хувийн сургуульд сургалт чанартай байх нь мэдээж. Гэхдээ 6-хан настай бяцхан амьтан дөнгөж уншиж, бичиж, тоолж сурахын тулд 66.4 сая төгрөгөөр сурна гэдэг арай чанга уу. Тэр мөнгөндөө тохирсон сургалт явуулж байна гээд хүүхдийг тамирдтал нь сургах биз. Магадгүй,нялх амьтан эрдмийн зэрэг горилох гэж байгаатай адил ном шагайна, хэт ачаалалд ядарна. Өндөр төлбөр төлчихөөр эрдэм номыг балчир үрсийн тархинд “чихээд” ардын сургуулиас илүү мэдлэг олгох нь юу л бол. Угаасаа сурагчдын эрдэм мэдлэг олж авах стандарт гэж бий. Анги өгсөх тусам ямар мэдлэг олгох вэ гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй. Тэр стандарт эцэг эхийн “халаас” хэр түнтгэр вэ гэдгээс үл хамаарна. Хүүхдийнхээ нялх тархийг бусдаас илүү болгох гэж сандран шавдуулах хэрэг юусан.
Өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүд монгол хэлээ мартаж, өөр хоорондоо англиар ярьдаг,бусдыг дорд үзэх, өөрсдийгөө бусдаас онцгой гэх дээрэнгүй зантай байдаг гэж үеийнхэн нь ярьдаг. Энэ бол гуравхан сая хүнтэй Монголд уншиж бичиж сурахаас эхлээд баян ядуугийн ялгаа гарч байгааг хэлж буй.
Хувийн сургуулиудын төлбөрийн үнэ ханшийг танилцуулж байна.
1.“International school of Ulaanbaatar” 27,990 ам.доллар (66.4 сая төгрөг)
- “British school of Ulaanbaatar” 10,000 ам.доллар (23.8 сая)
- “Орчлон сургууль” 18 сая
- “Олонлог Академи” Бүрэн дунд сургууль 10 сая
- “Ulaanbaatar Elite international school” 9 сая 950 мянган төгрөг
- “Хобби” Бүрэн дунд сургууль 8 сая 512 мянган төгрөг
- “Сант” Бүрэн дунд сургууль 7 сая
- “Логарифм” Бүрэн дунд сургууль 5 сая 400 мянган төгрөг
- “Олонлог” төв сургууль 5 сая 500 мянган төгрөг
- “Шинэ Монгол” Бүрэн дунд сургууль 4 сая 500 мянган төгрөг
- “American school of Ulaanbaatar” 15 сая
- “Хишиг” Бүрэн дунд сургууль 2 сая 800 мянган төгрөг
- “Global” international school 10 сая
- “Гёте” Бүрэн дунд сургууль 5 сая
- “Атланта” Бүрэн дунд сургууль 2 сая 500 мянган төгрөг
- “Гэрэлт ирээдүй” Бүрэн дунд сургууль 3 сая 300 мянган төгрөг

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
