МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
2018 оны 04-р сарын 17
Эрхэм ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Намайг Г.Баасандагва гэдэг. Би Монгол улсын иргэн. Миний бие энэхүү ил захидлыг бичиж эрхэм таны их үйл хэрэгт зарцуулах цаг, хормыг хороож байгаадаа хүлцэл өчье.
Эрхэм ерөнхийлөгч таныг шударга нийгмийг байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэдэгт гүнээ итгэдэг. Бусдын шударга хөдөлмөр, түүний үр шимээр бий болсон хөрөнгө мөнгийг хууран мэхэлж, залилан авч амьдардаг гэмт этгээдүүд, тэдэнд үйлчилдэггүй хууль, шүүхийн тогтолцоо амь бөхтэй оршиж үнэнч шударгаар амьдрах итгэл, сэтгэлийг минь мохоож байгаад миний бие чин сэтгэлээсээ харамсаж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа шударга эсэхэд эргэлзэн энэхүү ил захидлыг эрхэм танд хаяглан бичиж сууна.
Миний бие СЭГИДА ТРАНС ХХК-ийг үүсгэн байгуулан амжилттай ажиллаж амьдарч байлаа. Гэтэл н.Баттулга гэгч зальт этгээд 2011 онд бидний 200.000.000 |хоёр зуун сая төгрөг|, TOYOTA PRADO маркийн УНМ 87-66 дугаарын автомашиныг залилан авч хохироосноос хойш буюу 2012 оноос өнөөдрийг хүртэл бид цагдаа, шүүх прокурорын үүд хаалга сахин хэрэг, маргааныг минь шударгаар шийдвэрлэн бидний хохирлыг барагдуулж өгнө хэмээн итгэсээр олон жилийг ардаа орхижээ. Бидний бизнес, амьдрал дампуурч амьдрах аргагүйд хүрээд байна.
Гэмт этгээд зөвхөн биднийг залилан хохироогоод зогсохгүй өөр бусдыг хохироосоор 1 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байдаг.
Яагаад гэмт этгээдүүд ямар хариуцлага хүлээхгүй, учруулсан хохирлоо барагдуулахгүй байна вэ?
Яагаад хууль хяналтын байгууллагыхан элдэв шалтаг тоочин гэмт этгээдийг гэсгээн, зохих хариуцлагыг нь үүрүүлж, нийгмийг элдэв гэмт этгээдүүдээс хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна вэ?
Энэ мэтчилэн маш олон асуулт хариулт нэхэн толгойд минь эргэлдэж бухимдаж явлаа. Гэхдээ энэ бүх асуултын хариулт байж болохоор үйл явдал болж байгааг бид тогтоосон юм. Гэмт этгээд Баттулга хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, авилга хээл хахууль өгсөн байна гэж би үндэслэлтэйгээр хардаж байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр шалгагдаж буй Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт манай компаний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж шилжүүлэн авсан прадо маркийн автомашиныг ЭБШХ-ийн 134-р зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах, хохирол барагдуулах зорилгоор битүүмжилж хураасан байдаг. Ингэхдээ биднийг оролцуулан бүх хаалга, дугуй эд ангиудыг лацдаж, битүүмжилсэн. Гэвч нөгөө битүүмжлэгдсэн машин маань замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа миний бие таарсан. 2015 онд өөрийнхө машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож мөрдөн байцаагч Адъяабаярыг дуудан шалгуулахад Солонго прокурорын нөхөр шүүгч Оч уначихсан байна. Энэ хүн чинь халдашгүй эрхтэй хэмээн мэдэгдэж тухайн үед машиныг дахин битүүмжилнэ гэж хэлээд л өнгөрсөн юм. Гэтэл түүнээс хойш удаа дараа өөрийнхөө машинтай тааралдаж хамгийн сүүлд 2018.04.10-ны өдөр нийслэлийн шүүхийн хашаанд байхад нь Иргэдийн Шударга Шүүх ТББ-д хандан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан шалгуулах хүсэлт гаргасан билээ. Харамсалтай нь тэд мөн л шалгахгүй. Хэрэг мөрдөн шалгах хойшлуулшгүй үйл ажиллагаагаа хийж чадахгүй байсаар явчихсан.
Шүүгч хүний халдашгүй дархан эрх гэж гэм, нүгэл үйлдэх зөвшөөрөл юм уу? Өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалж, шаардсан нэгнийг гөлөг, новшоор нь дуудах эрх юм уу эрхэм ерөнхийлөгчөө!!!
Шүүгч хүн эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн бусдын автомашиныг өөрийнх биш гэдгийг мэдсээр байж, битүүмжлэгдэн хураагдсан гэдгийг мэдсээр байж, техникийнэ үзлэг, тооллогод ороогүй, татвар хураамжаа төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж удаа дараа торгуульж хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь гэмт хэрэг биш гэж үү? Андгай тангарагаасаа няцсан үйлдэл биш гэж үү?
Эхнэр нь прокурор, өөрөө шүүгч. Би ийм эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг гомдол гаргаж байгаа нь мунхаг хэрэг байж болох ч шударга ёсыг шаардах нь миний Монгол улсын иргэн болсны үүрэг билээ.
Бид энэ тухай АТГ-т гомдол гарган шалгуулж байгаа билээ. Гэвч шүүгч Оч нь өөрийн гэм буруу, алдаа дутагдлыг ухамсарлаж ойлгохоосоо илүүтэй ямар нэгэн аргаар намайг болон миний эргэн тойрны хүмүүсийг айлган сүрдүүлж, дарамтлах арчаагүй үйлдэл хийж байгаад би жигшин зэвүүцэж байна.
Прокуророор ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан гэх эмэгтэй, Очийн өмгөөлөгч гэх Сүхбаатар гэгч этгээдүүд уулзъя хэмээн дуудаж уулзаад ярилцахаараа шүүгчийн нэр төрд халдсан та нар хол явах уу? Та нар хаана хүрэх үү? гэх мэтчилэн даапаалан, басамжилж байгааг би танд уламжлахаас өөр хэнд уламжлах билээ.
Хэрвээ Монгол улсын шүүгч нар, прокурорууд бүгдээрээ ингэж ёс суртахууны доройтолд орчихсон юм бол бид хэнд итгэх болж байна аа?
Энэ прокурор, шүүгч нарт хараа хяналт гэж байна уу?
Эрхэм ерөнхийлөгч та Үндсэн хуулийн 1-р зүйлд хуульчлагдсан шударга ёсыг төрийн үйл ажиллагаанд хэвшүүлэхийн төлөө миний энэхүү ил захидлын мөрөөр холбогдох асуулга, шалгалтыг эрх бүхий байгууллагаар шалгуулан, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Нээлттэй сонсгол зохион байгуулж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж учирсан хохирлыг минь гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөн үү?
Ил захидал илгээсэн Г.Баасандавга
Утас: 99058432, 91111700

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
