Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын газар, NAAD брэнд хамтран “Би Монгол Хүн” агуулгын хүрээнд чөлөөт сэдвээр гар зургийн уралдаан зарлаж байна. Уралдааны шагналын сан 2400000₮ бөгөөд шагналт байранд 50 бүтээл шалгаруулна.
Уралдааны зорилго нь хүүхэд багачуудын эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах сэдэл тэмүүллийг өгөх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.

Уралдаан 3-5, 6-8, 9-10 гэсэн насны ангилалаар явагдах ба бүтээлийн хэмжээ А3 байна. Бүтээлийг 2018 оны 05 дугаар сарын 10-ныг хүртэл 100 айл “БАТ ЦЕНТР” 4 давхарт 401 тоотод хүлээн авна. Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдээс насны ангилал тус бүрээс 60 нийт 180 бүтээлийг сонгож www.facebook.com/NAADBRAND хуудсаар олон нийтийн үнэлэлт авч шагналт байрын 50 бүтээлийг сонгох юм байна. Эдгээр 50 бүтээл бүгд гарын бэлэгтэй ба ангилал тус бүрийн эхний гурван байрыг шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулна. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77118844, 89055633 дугаараас лавлана уу.
Уралдаандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
