Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Цол хасах тухай” зарлиг гаргалаа.
Зарлигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомж зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадоржийн “Улсын тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн “Улсын манлай уяач” цолыг тус тус хассугай” гэжээ.
Мөн уяачдын цолыг хассантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбоонд цол хассан тухай дараах албан бичгийг хүргүүлэв.
Албан бичигт:
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан эрсдэлтэй үед хурдан морины уралдаан зохион байгуулах боломжгүйг мэдэгдэн, Засгийн газраас зөвшөөрөл олгож, шийдвэр гаргаагүй байхад танай холбооны Удирдах зөвлөл 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр өөрсдийн дураар шийдвэр гаргаж, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Эрлийз дээд, Азарга, Их нас, Соёолон гэсэн дөрвөн насны ангиллаар хурдан морины уралдаан зохион байгуулсан байна.
Тус уралдааны үеэр зохион байгуулалт хангалтгүй, унаач хүүхдүүдийн хичээлд тасалдал үүссэн, уралдааны замын дагуу хаалтын зурвас татаагүйгээс морин уралдааныг 30-320 автомашин дагаж, их хэмжээний тоосжилт үүсгэн, үзэгдэх орчныг хязгаарлаж, унаач хүүхдүүдийн амь насыг хохироох, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдээр морь унуулсан зэрэг олон зөрчил гарч 16 хүүхэд мориноос унан хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтсэн.
Мөн малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас танайд 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн 89 тоот мэдэгдлийг үл хайхарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан /харанхуй/ үед уралдааныг үргэлжлүүлсэн зэрэг уралдааны зохион байгуулалт, шийдвэртэй холбоотой бүдүүлэг алдаа, зөрчлүүд гарснаас гадна “… олон нийтийг хамарсан арга хэмжээ, …уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана” гэсэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн заалт, “…жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглоно. Хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль дүрмийг баримтлан ажиллах”-ыг үүрэг болгосон Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалаар батлагдсан “Хязгаарлалт хорио цээрийн журам” зэрэг хууль тогтоомжууд ноцтойгооор зөрчигдсөн байна.
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн байгууллагын чиглэл, мэдэгдлийг үл хайхарсан, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж сурч боловсрох эрхийг хохироосон, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон зэрэг ноцтой олон зөрчил дагуулсан “Дүнжингарав-2018” морин уралдааныг Засгийн газрын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага тооцож, бүрэн эрхийнхээ хүрээнд улсын цолыг нь хасах шийдвэр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дүнжингарав-2018” морин уралдааныг зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан, Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн “Монгол Улсын Тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн “Монгол Улсын Манлай уяач” цолыг тус тус хассан болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Дүнжингарав-2018” морин уралдааны зохион байгуулалт, шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээлэл, тайлбар ирүүлэхийг танай холбооноос хоёр удаа хүссэн боловч хариу ирүүлсэнгүй.
Иймд “Дүнжингарав-2018” морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг гаргах хуралдаанд оролцсон Морин спорт, уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн нэр, тухайн хуралдааны тэмдэглэл болон Засгийн газрын журмыг зөрчиж зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулсан уяачид /овог нэр, улсын цол гэх мэт/-ын холбогдох мэдээллийг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг дахин мэдэгдэж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар “дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан буюу хууль тогтоомжийг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн” төрийн бус байгууллагыг албадан татан буулгадаг журамтай.
Энэ бүхнийг анхаарч цаашид Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин, төрийн байгууллагуудын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг Та бүхнээс хүсье” гэжээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
