Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун хэлэхдээ “1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлох хэрэгтэй. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирэх онд 3 дахь удаагийн экспо болно. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айчлал нь манай хоёр хотын хувьд шинэ салбар, шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байна” гэлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хөх хотын намын хорооны дарга таньтай анх удаа уулзалт хийж байна. Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хотдоо найрсаг хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хот тохижилт, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Ялангуяа ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хот нь ногоон байгууламжаа богино хугацаанд нэмэгдүүлсэн. Манай хоёр хот цаг агаарын хувьд ижил, тулгамдсан асуудлын тухайд ч агаарын бохирдлыг бууруулах байдаг. Тиймээс Хөх хотын ногоон байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотын тохижилтыг хийж, Хөх хотын нэрэмжит гудамж байгуулах саналтай байна” гэж хэллээ. Мөн аялал жуулчлалын салбар ч чухал байр суурь эзэлж байна. Агаар болон төмөр зам, авто замын тээврийн хэрэгсэл хөгжиж, дэд бүтэцтэй болсон хоёр хот энэ салбарт илүү үр дүнтэй ажиллах бололцоотой гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалт, хэлэлцээний дараа дээрх төслүүдийг хоёр хот хамтран хэрэгжүүлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар гэрээн гарын үсэг зурлаа.
Хөх хот нь 3.1 сая хүн амтай. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 274 тэрбум юаньд хүрсэн. Газар тариалан, мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг байна.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
