Багшийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, багш бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт боллоо
ЕБС-д тав дахь жилдээ ажиллаж буй орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг ОХУ-ын Эрхүү хотноо зохиож байгуулж буй тухай бид мэдээлсэн. Энэхүү үйл ажиллагааг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үндсэн сургалтын хүрээнд анх удаа зохион байгуулсан билээ. Сургалт хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний хэмжээнд нийт 28 багш тус сургалтад хамрагдсан ба орос хэлний хэлзүй, заах арга зүй болон дадлага ажлуудыг хослуулсан агуулгуудыг үзэхээс гадна мэдээлэл харилцааны технологийн хичээл мөн орсон.
Эрхүү хотын их сургууль нь энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд хуучнаар Эрхүүгийн багшийн их сургууль гэдгээр нь манайхан мэдэх юм. Манай улсын олон чадварлаг багш, сурган хүмүүжүүлэгч нарыг бэлтгэж байсан түүхтэй энэхүү сургуулийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мөн төгссөн билээ.
Сургалтын төгсгөлд биднийг хүлээн авсан Эрхүү хотын улсын их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга Елохина Юлия Валерьевна хэлсэн үгэндээ “цаашид бүх талаар хамтран ажиллахад нээлттэй” гэдгээ онцолж байсан юм.
Мөн багш нарыг хүлээн авч сургалтыг зохион байгуулж БМДИ-тэй сүүлийн 5 жил хамтран ажиллаж буй Эрхүүгийн их сургуулийн ахлах багш И.В. Бойко:
– Хэлний хичээл заадаг багшийн хамгийн түрүүнд санаж байх зүйл бол хэлийг хэрэглэх ур чадвар юм. Сургалтад ирсэн багш нар дүрмээ мэдээд байгаа хирнээ тэрийгээ яриандаа ашиглаж хэвшээгүй байгаа нь анзаарагдлаа. Жишээ нь орос хэлний род буюу хүйсийг солих гэх мэт. Тэгэхээр миний өгөх хамгийн эхний зөвлөгөө бол ярь ярь бас дахин ярь. Бас сонс. Монголд оросын сувгууд гардаг шүү дээ. Тэдгээрийг үзэх хэрэгтэй. Дасгал сургуулилтгүйгээр хэл мартагддаг зүйл. Би энд ирсэн 28 багшид энэ тав хоногт хоорондоо ч бүү Монголоор ярь гэж хэлж байгаа. Нөгөө талаас хэл бол цэвэр тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаалдаг зүйл. Маш муу ярьдаг байсан хүмүүс гайхалтай сайн ярьдаг болсон олон жишээг би багшлах хугацаандаа харж байсан. Тийм болохоор залуустаа улам хичээж, хөдөлмөрлөхийг зөвлөе. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтын ажиллагаа маань цаашид олон жил үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлье гэлээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш Б.Батсолонго
-Би орос хэлний багшаар Ховд их сургуулийг төгссөн, Эрхүүд анх удаа ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Заадаг хэлээрээ орчинд нь ингэж ярина гэдэг багш хүний хувьд том дэвшил, нэг ёсондоо сурах бичгээсээ давсан үр дүнтэй дадлага ажил болж байна. Дүрмийг яриандаа хэрэглэж хэвшиж байна. Дунд сургуулиудын хичээлтэй танилцаад өөрийн заах аргаа шал өөр өнцгөөс харлаа, дутагдаж буй зүйлээ олж харлаа. Ташрамд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд талархал илэрхийлмээр байна. Үнэхээр багшийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, багш бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулж чадаж байна. Бас арга зүйчдийн ур чадвар маш мундаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Манай орос хэлний А.Ирээдүй багш гэхэд үнэхээр мундаг, ярьж байгаа нь орос хүнээс ялгарахааргүй мөн залуу хүн болохоор бидэнд тулгамдаж буй асуудал, багш хүний хувьд тулгардаг айдсуудыг маш соргогоор мэдэрч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ын багш Д.Бямбадорж:
-Сумдын сургуульд орос хэлний багш ер нь голдуу нэг л байдаг. Тэгэхээр заах аргын нэгдэл ч юм уу хамтран хөгжих боломж хязгаарлагдмал. Миний хувьд сумандаа амьдардаг Орост сурч байсан хүмүүстэй оросоор ярих л дадлага сургууль болдог. Сургалт маш үр дүнтэй болж байна. Зөвхөн ангид биш хаана ч явсан автобусанд суусан ч оросоор л ярьж байгаа тул ярих сонсох чадвар маань сайжирч байна. Мөн оросын соёл, ахуйтай танилцаж очоод энэ бүхнээ хүүхдүүддээ ярихыг тэсэн ядаж хүлээж байна.
Дунд сургуульд орос хэлийг зөвхөн 7-9-р ангид үзэж байгаа нь энэ хэлийг эзэмших боломжийг хүүхдэд олгохгүй байна л даа. Хэсэг үзээд л хаячхаж байгаа юм. Тэгсэн хэрнээ 12-р анги төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт дээр орос хэл гэж орж ирдэг.
Би нэг санал хэлмээр байна. Манай Хөвсгөл аймагт РЦНК /Оросын шинжлэх ухаан соёлын төв/ -ын салбар нээгдсэн. Тэндээ зоригтой, залуу орос багш ажиллуулахсан гэсэн хүсэлт байна, аймаг бүрт Peace корпусын англи америк багш нар байдаг шиг орос хэлтэй орос мэргэжилтэн байвал хүүхдийн сурах, хөгжих орос хэлний багш нарт цаашид энэ хэлээ хөгжүүлэн авч явахад нь дэмжлэг болно хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь одоогийн байдлаар дэлхийн 5 оронтой урт болон богино хэмжээний мэргэжил дээшлүүлэх сургалт, багш солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
