Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор гэр бүл, найз нөхөд нь “Сэтгүүлч БАТДОРЖ сан”-г таван жилийн өмнө байгуулжээ. Тус сангийнхан “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, оюутнуудын бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг уламжлалтай.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй бичлэгийн уралдааныг энэ жил “Эх хэл-Монгол дархлаа” гэсэн сэдвээр зарлаж, их дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас 100 орчим бүтээл хүлээн авчээ. Эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө”-ний өдрөөр олон нийтэд зарлаж, тэргүүн байр эзэлсэн оюутанд “Сэтгүүлч БАТДОРЖ” сангаас сургалтын бүтэн жилийн төлбөрийг гардуулан өгдөг юм. Мөн таван оюутанд тусгай байрын шагнал олгодог.

Энэхүү уламжлалын дагуу эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарсан ХУИС-ийн Сэтгүүлзүйн III дамжааны оюутан О.Хандмаа, тусгай байр эзэлсэн МУБИС-ийн оюутан Ц.Чинзориг, Б.Гүнжид, МУИС-ийн Сэтгүүлзүйн II дамжааны оюутан Т.Энхнаранжав, Х.Үүрийнтуяа, ХУИС-ийн оюутан Б.Оргилмаа нарт сургалтын төлбөр, өргөмжлөл, мөнгөн шагналыг “Сэтгүүлч БАТДОРЖ” сангийнхан гардууллаа.

“Сэтгүүлч Батдорж” сангийн эссэ бичлэгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд нийт 560 гаруй оюутны 700 орчим бүтээл ирсэн байна. Үүнээс 31 оюутны бүтээлийг шилдэгээр шалгаруулж, 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна. Мөн тус сан залуу сэтгүүлчдийг дадлагажуулах, сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалтыг явуулдаг юм.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
