Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. /Уулзалтын мэдээллийг унших/ Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар бэлтгэсэн саналуудаа танилцуулав.
Компанийн зүгээс иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал бэлтгэсэн бөгөөд эхнийх нь ЭТТ ХК-ийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах, үүний тулд 300 орчим сая м.куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай юм байна. Гэсэн ч компани 2017 онд 47 сая м.куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй юм байна.
Тэдний санал болгосон нөгөө хувилбар нь, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж судалжээ. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг сонссоны дараа Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд баялгийн хуваарилалтын асуудлыг их хөндөж байгааг сануулж, иргэдэд ногдол ашиг тараах боломж байгааг сайшаав.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа болоод удахгүй УИХ-д энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ.
Энэ хуулийн төсөлд ЭТТ ХК-ийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар гарсан аливаа саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
