Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон жил яригдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. Тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5,3 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгасанаар орчин үеийн шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлэй хүүхдүүдийн хэрэгцээг хангасан анхны жишиг цэцэрлэг ашиглалтад орох юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий сайд 6 дугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд энэхүү шийдвэр гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг учраас багшийн зүгээс илүү арчилгаа, сувилгаа авдаг. Өөрөөр хэлбэл ердийн цэцэрлэгээс илүү төсөв хөрөнгө шаардлагатай байдгаас барилгын ажил саатаад байсан юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны жишиг цэцэрлэг барих төсвийг шийдүүлсэндээ салбар яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэв.
Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
