Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд хандан:
“Сайн байцгаана уу.
Өнөөдөр та бид монголын соёл, хэлзүйн хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэн гарсантай холбоотой уулзаж ярилцаж байна. Үндэсний хэл соёл, тэр дундаа бичгийн соёл нь үндэстний ижилсэл, дотоод ойлголцлын хэрэглэгдэхүүн, сэтгэлгээг тээгч илэрхийлэгч нь болж байдаг.
Монгол Улс 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг цэгцэлж журамлах асуудал хоцорч хожим 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18000 толгой үгийг журамласан толь гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч зөв бичих дүрэмд тусгагдаагүй, албан ёсоор журамлагдаагүй үгс олон байж, маргааны сэжүүр байсаар ирсэн юм.
Салбарын эрдэмтэд, иргэд өөрийн дураар алдаа мадагтай бичих нь цахим хэрэглээтэй холбоотойгоор даамжирч, тэр ч бүү хэл өдөр тутмын сонин, ном бүтээлд ч мэр сэр харагдах болсон. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж дүрэмдэн, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарч байлаа. Энэ асуудлын угт иргэншлийн түүхээр бүрэлдсэн төрөөс албан ёсоор журамлан тогтоох, зөв бичих дүрмийг албажуулах ажил орхигдсон явдал байсан юм. Одоо бүх маргааныг цэгцэлж, нэг мөр журамлан шийдэхэд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38000 толгой үг бүхий “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” чухал үүрэгтэй болно.
Хэл бичгийн эрдэмтэд маань тохиролцож, зөвшилцснөөр монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь хэвлэгдэн гарч байгааг би нэн сайшаалтайгаар хүлээн авлаа. Энд би нэгэн зүйлийг зориуд тодотгож хэлмээр байна.
Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцынхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, баримтлах учиртай. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтлал, хувийн бодлоос хамааралгүйгээр улс даяар нэгэн жигд, тогтвортой дүрмээр бичигдэж, жигдрэх ёстой. Хувийнхаа хандлага, сөргөх сэтгэл зүйгээ март. Мэдээж зарим хэлний эрдэмтэн, судлаачдын санаанд нийцэхгүй, өөнөтөглөх, шүүмжлэх сэдэл гарч магадгүй. Хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй, энэ нь хэзээ ч дуусахгүй маргааны сэдэв байх болно. Ийм учраас олон бүгдээр Төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцнэ. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхүүн юм. Өнөөдрөөс эхлээд энэ толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулж байна. Мөн www.president.mn сайтаас болон www.toil.gov.mn албан ёсны сайтаас татаж авах, бичгийн үйл ажиллагаандаа ашиглах боломж нээлттэй.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж зохиолч Д.Нацагдорж шүлэглэснийг сэтгэлдээ тээн бичгийн соёлоо жигдлэн нэг мөр болгоход монгол хүн бүр хичээн оролцоорой.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголын бичиг соёл өнө үүрд дэлгэрэх болтугай” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” ном нь зөвхөн хэвлэмэл бус өнөө үеийн бүх цахим төхөөрөмжид суулган ашиглах боломжтой талаар танилцуулж, хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын талаар танилцуулж, “Уг тольд 30 мянга гаруй толгой үг орсноос гадна үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулсан нь Монгол хэлний судалгаанд ахиц гарсан” хэмээн хэллээ. Мөн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үг хүчингүйд тооцогдож, энэхүү номд бичигдсэнээр цаашид хэрэглэгдэхээр болж байгаа юм.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг
- PDF хэлбэрээр татаж унших бол энд
- Онлайн хэлбэрээр татаж авах бол энд
- Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол энд
- Android үйлдлийн системтэй утсандаа татаж суулгахыг хүсвэл энд
- “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл энд дарж тус, тус хэрэглэнэ үү.
- Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу.





Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
