МСНЭ-ийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны удирдлагуудыг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд эрхэм сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсад тэр дундаа мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ ажил байдалтай танилцаж, хамтран ажиллах санал солилцож яваа эрхэм та бүхний айчлалд амжилт хүсэн мэндчилж байна. БНСУ-д хэвлэл мэдээллийн “Дөрөв дэхь засаглал”-ын үүрэг улстөр, нийгмийн харилцаанд маш чухал нөлөө үзүүлдэг нь тод анзаарагддаг. Монгол Улсын хувьд ч хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэг асар өндөр. Би боловсролын сайдын хувиар хэвлэл мэдээллийн салбарыг олон нийтэд эерэг сайхан мэдээлэл түгээж, ёсзүйт нийгмийг буй болгоход чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг.
Манай яамны зүгээс хэвлэл мэдээллийн салбарт хамтарч ажиллах тал дээр боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарал хандуулахыг хичээх болно. Монгол Улсын боловсролын системд хүүхэд залуусаа өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшүүлэхийг эрмэлзэж байгаа. Учир нь өнөө үед “Хүнээ хөгжүүлсэн” улс л хөгжиж байна. Энэ ч үүднээсээ БНСУ, Монгол Улсын хооронд дээд боловсролын салбарт хамтарч ажилладаг байгаа. Тухайлбал, Монгол Улсын МУИС, БНСУ-ын Сөүлийн их сургууль олон жил хамтарч ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын дунд сургуулиудын бүх ангийг “Ухаалаг самбар”-тай болгох, технологийн дэвшлийг боловсролын системд нэвтрүүлэх томоохон төслийг хэрэгжүүлэх гээд ажил ид өрнөж байна. Хоёр орны найрамдалт дипломат хамтын ажиллагааг бэхжүүлж өргөжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо нэн чухал байдаг. Иймээс БНСУ, Монгол Улсын Сэтгүүлчдийн байгууллагынхны энэ удаагийн уулзалтад амжилт хүсье. Сайхан сэтгэл, сайхан дурсамж дүүрэн манай орноор айлчлан аялаарай” хэмээн хүссэн юм. Үүний дараа БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны төлөөллүүд эрхэм сайд Ц.Цогзолмаатай уулзалтын сэтгэгдлээ хуваалцлаа.
“Боловсрол гэдэг бол 100 жилийн дараах хоол”
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон
“Хатагтай Ц.Цогзолмаа сайд та, үнэтэй цагаа гаргаж бидэнтэй уулзсанд баяртай байна.Боловсрол гэдэг бол 100 жилийн дараах хоол гэсэн манай ард түмний мэргэн үг байдаг. Боловсролын төлөө их ажил хийж байгаа танд талархаж байгаагаа илэрхийлье. Манай Сэтгүүлчдийн холбоонд сайн дурын байгууллага байдаг. Тэр байгууллагынхан маань Монголд ирээд монгол хүүхдүүдэд солонгосын соёл, хэлний хичээл зааж байсан. Тэр үед монгол хүүхдүүд солонгос хэлийг маш их сонирхон шимтэж, богино хугацаанд чадварлаг сурч байсан. Хүүхдүүдийн энэ сурах эрмэлзэл нь боловсролын сайдын зүгээс явуулж буй бодлого, арга зүйтэй нь шууд холбоотой гэж бодож байна” гэдгийг онцлон хэлж байлаа. Ийнхүү тус уулзалтын үр дүндсэтгүүлчийн мэргэжлээрСолонгост тодорхой тооны оюутнуудыг сургах, энэ чиглэлд салбарын сайд Ц.Цогзолмаа анхаарлаа хандуулж ажиллахаа амласан ю
Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Дэлхийн монгол сэтгүүлч”-ийг бэлдэхэд эвлэлийн зүгээс эхний ээлжинд БНХАУ, ОХУ, БНСУ, Герман зэрэг улсад сэтгүүлчдийнхээ мэргэжлийг дээшлүүлэх, оюутан сурагчдыг бэлтгэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэсэн юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
