МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид 2018 оны зургадугаар сарын 29-нд хуралдаж Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолыг гаргалаа.
Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсанаар хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5 заалтуудыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс ийнхүү ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.
Тогтоолд мөн тухайн салбар, орон нутагтаа ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсзг байгуулж ажиллахыг гишүүн байгууллагын дарга нарт даалгаж, МҮЭ-үүдэд арга зүйн туслалцаа үзүүлж, хуулийн хүрээнд ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав.
Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /Ахлагч/ Г.Адъяа, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,ҮЭ-ийн бодлого, зохион байгуулалтын газрын дарга Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр, Санхүү, аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын хуульч М.Саранцацрал /Нарийн бичиг/ нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
