Завхан аймгийн нутгаар хоёр хоног бороошин аадар орсноос аймгийн төв Улиастай хотод хэд хэдэн газарт үер буужээ. 7 дугаар сарын 4-нд орсон аадар борооны улмаас Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос /маслын/ тогоо усаар дүүрч Богдын гол руу урсаж аюултай нөхцөл байдал үүссэн байна. Аймгийн Онцгой байдлын газрынхан үерийн дуудлагаар шуурхай ажиллаж үерийн голдирлыг өөрчилсөн байна. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын таван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Алтай-Улиастай эрчим хүчний газар, иргэдийн хамтарсан 66 хүний бүрэлдэхүүнтэй баг, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Энэ үеэр үерийн бохир усанд автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Тухайн өдөр Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн улсын чанартай А-1103 дугаартай автозамын модон гүүр унаж автомашин зорчих аргагүй болсныг түр зам гаргаж автомашиныг саадгүй зорчдог болгоод байна. Мөн 7 дугаар сарын 5-ны өдрийн 14.00-15.00 цагт орсон аадар борооны улмаас Улиастай сумын Чигэстэй, Жаргалант багт үер бууж хатуу хучилттай зам үерт автаж, үерийн далан, шуудуу эвдэрчээ. Чигэстэй голын эргээр зусландаа буусан хоёр айл, зургаан хүн үерт боогдсон, нийт 37 айл өрх, нэг үйлчилгээний газар үерт автсаныг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон холбогдох албаны 60 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аврах ажиллагаа явуулжээ. Энэ удаагийн аадар бороо нь нийт нутгийн хуурайшилтын үед орсон уруйн үер юм. Тиймээс голын сав болон эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хуүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
