БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах мэдээнээс үзнэ үү?
БНСУ-д болсон ОУ-ын таеквондогийн хүүхдийн нөхөрсөг тулааны тэмцээнд Манай улс 9 багийн 80 гаруй тамирчидтай өргөн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Мексик, БНСУ, БНХАУ, Тайланд, филиппин, Кени, ОХУ, ХБНГУ, Австрали, Болгар зэрэг 10 орны 3000 гаруй шилдэг тамирчид оролцжээ. Тус тэмцээнд манай улсаас 9 багийн 80 гаруй тамирчид амжилттай сайн оролцсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. Бяцхан тамирчдын дунд ч гэсэн маш ширүүн өрсөлдөөн гарч, манай улсаас тус тэмцээнийг зорьсон Стэп ап клубын 5 тамирчин, нэг багшийн хамт тэнд очиж, хүч үзсэн байна. 7-8 насанд 31 кг-д Болор-Эрдэнэ алт, 9-11 насны 28 кг-д Билигт Хүрэл медаль, 9-11 насны 28 кг-д Чингүнжав хүрэл медаль, 9-11 насанд 32-кг-д Билгүүнтөгс хүрэл медаль, 7-8 насны 28 кг-д Болор-Эрдэнэ хүрэл медаль, мөн 12-14 насны 34 кг-д Эрдэнэбаатар нар мөнгөн медалийг хүртэж, маш амжилттайгаар тэмцээнээ дуусгасан байна. Мөн саяхан Монгол улсын оюутны шигшээ баг оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр БНСУ-ыг зорьж, бүх жинд нь медаль хүртэж, таеквондогийн урлаг Монголд хэрхэн хөгжсөнийг дэлхийд харуулсан билээ. Тэмцээнд оролцож, дайчин Монгол хүүхдүүдийн авьяас чадвар, тэсвэр хатуужлыг харуулсан баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.
![]()

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
