Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо энэ сарын 19-нд хуралдаж шийдвэрлэсэн асуудлуудынхаа талаар танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон болон УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох, Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Үндэсний хорооноос гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320 мянган төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоожээ. Энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33,3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцлоод “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд үүнийг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байх хуультай. Одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөгийг 2016 онд шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тиймээс хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн хуулийн дагуу гурван талт Үндэсний хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргалаа.
2019 оны улсын төсвийн төсөл боловсруулах ажил ид явагдаж яамд саналаа өгч байгаа. Удахгүй есдүгээр сарын эхээр Засгийн газарт төсвийн төсөл орж хэлэлцэгддэг бөгөөд үүнээс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлага байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхдээ инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалздаг төдийгүй үүнтэй уялдан зарим төрлийн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлууд зохицуулагддаг учраас төсвийн төсөл эцэслэхээс өмнө шийдэх ёстой юм” хэмээн тайлбарласан.
Тэрбээр мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь нэг талаас монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай уялдаж буйг онцлоод шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь улсын хэмжээнд мөрдөгдөх цалингийн хамгийн доод хэмжээ бөгөөд энэ нь төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал биш гэдгийг хэлсэн. Сайдын тайлбарласнаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар салбарууд хамтын хэлэлцээрээр улсын хэмжээнд мөрдөх доод хэмжээнээс багагүйгээр өөрийн салбарын цалингийн доод хэмжээг тогтоох эрхтэй, үүрэгтэй. Улсын хэмжээнд 1,1 сая ажиллагсадтай бөгөөд тэдний 8,0 хувь буюу 80 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа бий гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дурдаж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаас гаргасан хоёр дахь шийдвэр нь УИХ-ын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолтой холбоотой. Эдийн засаг хүндэрч, Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болсон цаг үед төсвийн сахилга батыг сайжруулахад үр дүнгээ өгсөн энэхүү тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох саналыг нийгмийн зөвшлийн талууд гаргажээ. Тухайлбал, тогтоолын дөрөвдүгээр заалт буюу цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэснийг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгдсэн төдийгүй Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх шийдвэр гаргаж ОУВС-тай тохиролцсон учраас хүчингүй болгох ёстой гэж үзжээ.
Тогтоолын тавдугаар заалтаар төрийн албан хаагчийн зэрэг дэв, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох, энэ тал дээр ямар нэг шийдвэр гаргахыг хориглосон байсныг ч мөн өөрчлөх ёстой гэж үзсэн байна. Учир нь төрийн албан хаагчдын үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүй ч төсвийн шууд захирагч нар цалингийн сандаа багтаагаад төрийн албан хаагчдын ажлын үр дүнтэй уялдуулан зэрэг дэв олгох, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх боломжтой гэдэгт гурван тал санал нэгдсэн байна.
Зургадугаар заалт эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарсан хоёр төрийн албан хаагчийн оронд нэгийг авч, бусад салбараас тэтгэвэрт гарсан хүний оронд нөхөж хүн томилохгүй байх тухай заасан байдаг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараар жишээ аваад үзэхэд хөдөө суманд нийгмийн халамжийн ганц байцаагч ажилладаг. Тэр нь тэтгэвэртээ гарахад оронд нь хүн томилохгүй гэхээр тэр ажлыг хэн хийх нь ойлгомжгүй учраас энэ заалтыг хүчингүй болгох нь зөв гэж үзэж Үндэсний хороо шийдвэрээ гаргасан гэдгийг С.Чинзориг сайд танилцуулсан бөгөөд тогтоолын тодорхой гурван заалтыг хүчингүй болгох саналаа УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх юм байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Засгийн газарт санал оруулахаар болсон.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
