Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг өнөөдөр Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд уншиж сонордуулан, Төрийн одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн эмч Ганболдын Ариунболд
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Учралын Ариун-Эрдэнэ
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Бадарчийн Мөнхбаяр
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Даваагийн Наранбаатар
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Нямаагийн Одгэрэл
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Чойр төмөр замын өртөөний салбарын эрхлэгч Бямбын Одончимэг
- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашдэндэвийн Цоолоймаа нарыг шагналаа.
Цэргийн хүндэт медалиар:
- Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Сугарын Ариунболд
- Дорноговь аймгийн Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, хошууч Чулуунбатын Ганзориг
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Нямбуугийн Гансүх
- ОБЕГ-ын эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Цэрэнсүрэнгийн Гантигчулуун
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Дорждагвын Мөнгөн-Өлзий
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Лхагвын Шинэбаатар
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, ахмад Дэлгэрбатын Эрхэмбаатар нарыг шагналаа.
Шударга журам медалиар:
- Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, ахлах ахлагч Нэргүйн Алтангэрэл
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрэвдаваагийн Амгаланбат
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Алтанхундагын Анар-Эрдэнэ
- УБТЗ нийгэмлэгийн Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Отгончимэгийн Баасанжав
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч нэргүйн Баатар
- УБТЗ нийгэмлэгийн Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Пүрэвдоржийн Батболд
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Батдэлгэрийн Батзориг
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс сувилагч Чимэддоржийн Батцэцэг
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Батмөнхийн Ганбилэг
- УБТЗ нийгэмлэгийн Сайншанд тат хэсгийн илчит тэрэгний машинч Юубилээгийн Ганболд
- УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Адъяатөмөрийн Даваадулам
- Төмөр зам дахь цагдаагийн хэлстийн хэв журмын цагдаа, ахлагч Пүрэвдоржийн Золбаяр
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч Гангаагийн Лхагва-Очир
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Энхжаргалын Мөнхтөр
- УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Төрбатын Нарангэрэл
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Жадамбын Нямбаатар
- Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбар харуул, ахлагч Дүгэрсүрэнгийн Отгонбилэг
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, дэд ахлагч Дашдондогийн Очирхуяг
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Сүхбаатарын Сугирбаатар
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Тогтуунсүрэнгийн Тамир
- Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, ахлагч Мишигийн Тулга
- УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Энхбатын Түвшинжаргал
- УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Даваагийн Түмэнбаатар
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Доржпаламын Уламбаяр
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Уртбаярын Цэвэгсүрэн
- Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн жолооч Батбуянгийн Энхбаяр нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулсны дараа Дорноговь аймгийн Айраг суманд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас төмөр зам дээр гарсан ослын үеэр үлгэр жишээ ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад хандаж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Бүгдийн амгаланг айлтгая.
2018 оны наймдугаар сарын 12-ны үүрээр байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл, үерийн улмаас Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 342 зорчигчтой суудлын 286 дугаар галт тэрэг замаас мултарч гарсан осол болсон. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын гурван вагон замаас гарснаас нийтдээ 96 зорчигч ослын нөхцөлд өртсөн байна.
Ослын нөхцөл байдалд Онцгой байдлын ажилтнууд, цагдаа нар, эмч нар, төмөр замын ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэх зэргээр албаны болон иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж, ослын үр дагаврыг богино хугацаанд арилгахад чармайн зүтгэжээ.
Өнөөдөр хүнд нөхцөл байдалд ур чадвар гарган, зориг сэтгэлээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, аюулгүй байдлыг шуурхай ханган, ослын үр дагаврыг арилгах, сэргээн босгох ажилд хүчин зүтгэсэн иргэдийг Шударга журам медалиар шагналаа. Бүгдэд талархал илэрхийлье.
Хүн бүр албаны болон иргэний үүргээ Та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэлтэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно.
Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархлыг дахин дахин илэрхийлье.
Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.







Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
