Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Александрович Третьяк Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд, Монгол-Орос хоёр улсын урт хугацааны олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч, олимпын гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт, дэлхийн 10 удаагийн аварга В.А.Третьякийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд “Найрамдал” медалиар шагналаа.
Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэн ярилцав. Ноён В.А.Третьяк Монгол Улсын Төрийн дээд шагнал гардаж буйдаа талархал илэрхийлээд “Хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа хоккейн спортыг хөгжүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа” хэлэв.
Мөн Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ноён В.А.Третьякт баяр хүргэн, Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагааг ялангуяа мөсний хоккейн спортын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
