Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан цуглаан өнөөдөр /9.12/ найм дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш нарын ажил хаялтад 145 сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ.
Багш нарын цуглааныг нээж МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, Засгийн газар бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байна. Ажил хаялтад хүргэлгүй арга хэмжээ авах байх гэдэгт итгэж байсан ч бидний тэмцлийн үйл ажиллагааг сулруулах, саармагжуулах арга хэмжээ авч байгаа нь харамсалтай байна. Сурагчдаа бодож асуудалд олон жил хүлээцтэй хандаж ирсэн. Одоо ийм боломж байхгүй гэдгийг төр засагт удаа дараа хэлж байгаа. Үр дүнд хүртэл тууштай тэмцэнэ гэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Багш нарын тэмцэл 7 хоногийн өмнөөс эхлээгүй. Дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг зориуд хэлье. Багш нарын ажил хаялтыг улстөржүүлэн МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан мэтээр нийгэмд ташаа мэдээлэл тарааж байна. МҮЭХ, МБШУҮЭ-ийн холбоо, АН-ын улстөрчид турхирч байна гэх мэтээр багш нарын тэмцлийг буруугаар ойлгуулахаар зохион байгуулалттай тархи угаалт хийж эхэллээ. МҮЭХ цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарыг тэмцлийг дэмжиж байна. Энэ тэмцэл үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Бүгдээрээ тэмцэж байж цалингаа нэмүүлэхийн төлөө шантралгүй тэмцээрэй гэлээ.
Баянзүрх дүүргийн 44 сургуулийн багш С.Сарантуул, Цалингаа нэмүүлэх гэсэн багш нарын тэмцэл нэг жил, нэг сар, 8 өдрийн ажил хаялтаар үргэлжилж байна. Төр засгаас багш нарын цалинг нэмнэ гэж итгэн хэчнээн жил ажиллав, багш нар ядуурлын эгнээнд шилжлээ, тэвчээрийн хязгаар тасарлаа. Багш, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой БСШУСЯ бидний эсрэг нэвтрүүлэг бэлдэж байгаа нь туйлын харамсалтай. Багш бид хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг зогсоно. Бид бие биенээ дэмжин тэмцэх ёстой хэмээж байлаа.

Эцэг эхийн төлөөлөл Б.Баяр, Эцэг эхчүүд та бүхний тэмцлийг эсэргүүцэж байгаа мэт сөрөг мэдээлэл явж байгаа учраас өөрийн хүсэлтээр ирсэн юм. Хүүхдийн хамгийн дотны нөхөр бол эцэг эхчүүд. 9 сарын 1 боллоо гээд багш нарт даатгаад орхиж болохгүй. Багш нар ажил хаяснаас миний хүүхэд компьютер тоглоомд донтлоо гэж байгаа нь эндүүрэл.
Сайд дарга нар том том өрөөнд сууж байна. Гэтэл багш нар тэдний өрөө шиг тасалгаанд 50, 60 хүүхдэд хичээл зааж байна. Багш хоёр хүний ажил хийчихээд 1 хүний цалин авч байгаа. Цалин нэмэх боломжтой. Опшорынхоо мөнгийг оруулж ирээч. Араас нь явсан хүмүүс хаачсан юм. Би сошиалын араас та бүхнийг хараад сууж тэвчсэнгүй. Та бүгдийн тэмцэлд амжилт хүсье.
Энэ үеэр НХХ-ийн сайдын хэлэлцээрт суух тухай албан бичиг, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгийн захидал ирж, цуглаанд оролцогчдод сонордуулав.
Жагсаал цуглаанд оролцогчдоос Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайд нарт шаардлага өгснөөр энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
