Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орсон талаар БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муг мэдээлэл хийсэн юм. Тэрээр БНСУ руу зорчих визний журамд зөвхөн элчин сайдын яам ганцаараа өөрчлөлт хийдэггүй. БСНУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын албаны хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар 1000 орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн эрх авсан. Харин монголын 37 мянган иргэн БНСУ-д зорчих олон удаагийн виз эзэмшдэг” гэж байлаа.
Өмнө нь олон удаагийн виз олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд олгодог байсан бол өөрчлөлтөөр зургааг нэмж 13 шалгууртай болсон гэсэн үг. Олон удаагийн виз авахад эхлээд нэг жилээр олгоод оршин суух хугацаандаа зөрчил гаргаагүй, визний хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа зорчсон бол оршин суух хугацаа 90 хоног. Визний хүчинтэй хугацаа хоёр жил, энэ хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй иргэний оршин суух хугацаа 90 хоног, Визний хүчинтэй хугацаа хоёр жилийн олон удаагийн виз олгодог байсан. Харин шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж байгаа иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх, оршин цэг суух хугацаахдаа аливаа зөрчил гаргаагүйг харгалзан үзэж гурав, таван жилийн олон удаагийн виз олгох боломжтой болжээ. Одоо мөрдөж байгаа болон шинэчлэгдсэн журмыг харна уу.
Одоо мөрдөж байгаа журам:
1. БНСУ-д зорчиж байсан иргэн
2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компани усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчит хүч олборлох, борлуулах зорилгоор ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажилгааны шугамаар зорчих иргэн
5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх,хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхөрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны хоёр жилд)
6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
7. Байнгын зорчигч БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс дээш, нийт 10 аас дээш (сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
Нэмэгдсэн шинэ журам:
8. Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш эмч, их сургуулийн багш мэргэжлийн боловсон хүчин
9. Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн, байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
10. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш хугацаагаар ажилласан иргэн
11. БНСУ–д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
12. Холбогдох нөхцлийг хангаж бй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбартаа гавьяа зүтгэл гаргасан иргэн)
13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: Зууны мэдээ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
