Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
|
Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус дулаан байна. |
| ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. |

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
