Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-уудтай хамтран “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагуудын 600 ажлын байр зарлаж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага ажил хайж буй залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуучууд оролцсон бөгөөд аж ахуй нэгж, байгууллагууд менежер болон түүнээс дээш түвшний ажлын байр зарлаж, залуу боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ онцлог боллоо.
Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар залуучуудтай харилцан санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан бөгөөд энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ -д ажлын туршлагагүй залуучуудад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
| АЖЛЫН БАЙР ЗАРЛАСАН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД | ||
| Жаргал Кашмер ХХК | Тийсс Монголиа | Bodi Insurance |
| Халх Монгол | МАК | BSB |
| Монтс | Сэрүүлэг дээд сургууль | Говь |
| Цэцээ гүн | Таван Богд Фүүдс | MNB World |
| Анарваан | Номадс Hospitality | TDB |
| Premium palace | SERJ international | Promotrade LLC |
| Ekimino kindergarden | Шангри-Ла
Улаанбаатар |
Шинэ сонголт |
| Lamancel brothers | Ард даатгал | Мобиком |
| Тэнгэр даатгал | Эрдэнэс таван толгой | Wagner Asia |
| Гоёо Кашмер |
Манду хаус |
Шунхлай |
| Бишрэлт Холдинг | Нано интернэйшнл | Анун |
| Бишрэлт Интернашнл | Орчлон констракшн | Air Trans |
| Бишрэлт Trade | Юни мэд интернэйшнл | Таван Богд групп |
| АПУ | Ази Фарм | МТ групп |
| Дархан Минж | Deliotte | Bridge Group |
| Mon Road | Central Express | Hera Holding |
| M oil Group | UB Гурил | Moncon Group |
| Дашваанжил | Эко Алт | Их Говь Энержи |
| Тесо | Алтай Хүдэр | Monnis Групп |
| МайнсАп | Хүнс Экспресс | Хөх Чоно Групп |
| ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛДЭГБАЙГУУЛЛАГУУД | ||
| MSDI ProHRConsulting | Олон Улсын Хүний Нөөцийн Хөгжлийн Академи | Монгол Шведийн Хамтын нийгэмлэг |
| Шинэ Хөгжлийн Түлхүүр | King Consulting | ORP consulting |

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
