Сэтгүүл зүйн салбарын хөгжил дэвшлийн төлөө халуун залуу нас, эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулж, цуцалтгүй хөдөлмөрлөн, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ахмад ажилтнууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэнд дэвшүүлье.
Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг дээдлэн, шударга үнэн мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн төлөө бүтээлч хөдөлмөрөө, сэтгэл зүтгэлээ, оюун ухаанаа дайчлан ажиллаж, хийсэн бүтээсэн бүхнээ залуу хойч үеийнхэндээ өв болгон үлдээсэн ахмад сэтгүүлч, уран бүтээлчид Та бүхнээрээ бид үргэлж бахархаж, басхүү дээдлэн хүндэлж явдаг билээ.
Эдүгээ 105 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сэтгүүл зүйн ууган байгууллага болох Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагын баг хамт олон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхижуулах, мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 21 аймгийн салбар зөвлөлөө шинэчлэн зохион байгуулж, сэтгүүлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулахын зэрэгцээ түүхэндээ анх удаа 16 давхар “Сэтгүүлч ордон” байгуулахаар шав тавьж, 1000 сэтгүүлчийг орон сууцанд хамруулах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлүүлээд байна.
Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх бидний энэ үйл хэрэгт ахмад, буурлуудын маань алтан сургааль, дэмжлэг оролцоо нэн чухал юм. Та бүхний хуримтлуулсан арвин баялаг туршлага, эрдэм мэдлэг, хойч үеэ гэсэн чин шударгуу сэтгэл тань өнөөдөр ч бидний зорин тэмүүлж буй чиг, замыг гэрэлтүүлж байна.
Азай буурлууд, ахмад сэтгүүлчид та бүхэндээ эрүүл энх урт насалж, элбэг баян, удаан жаргахыг ерөөе.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.МАНДАХБАЯР

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
