Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүн суртал, авилгал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр Хүрэлсүхийн засгийн газар ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Цахим бодлогын түр хороог хүртэл өнгөрсөн 5 сард байгуулаад байгаа юм. Уг ажлын хамгийн чухал зүйл нь программ хангамж. Тэрхүү программ хангамжийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд гаднын үнэтэй контентийг шууд худалдаж авахаасаа илүүтэй хэдийнээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дотоодын программ хангамж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь чухал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл гадаадаас худалдаж авсан прогрммуудыг дахин шинэчлэх боломжгүй. Харин “Үндэсний программ үйлдвэрлэгч компани болон мэргэжилтэн”-ийг нэн тэргүүний ээлжинд мэдээлэл технологийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, дэмжих бодлого барин ажилласнаар төрийн үйлчилгээнд хэрэглэх программ цаг тухай бүрд шинэлэгдэж байх боломжтой болох юм.
Үүний хүрээнд өчигдөр болсон “ICT-EXPO 2018” үзэсгэлэнгийн үеэр Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нар төрийн үйлчилгээний программ хангамжийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд хэлэхдээ: “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах Засгийн газрын тогтоол гарч төрөөс үүдэлтэй нийгмийн стрессийг арилгах, авилгагүй хүнд сурталгүй нийгмийг бүтээхийн төлөө хамтарч ажилахаар болсондоо таатай байна. Ингээд манай программ хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооны нэрийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
