Нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга асан Т.Бат-Эрдэнэ “ДЭЛХИЙН ХОТУУД НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ” сэдвээр МУЭИС-д докторын зэрэг хамгаалсан байна.
Дэлхий нийт даяаршин буй өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнох үндэс болсон байгаль орчин цаг агаар, ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд, үүнд дэлхийн хүн амын өсөлт, хотжилтын тэлэлт зэрэг нь сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул хязгаарлагдмал нөөц баялгаа хамгаалах, зөв зохистой ашиглах явдал бүх нийтийг хамарсан глобал асуудал болоод байна.
Тиймээс экологид аюулгүй, байгальд ээлтэй хөгжлийг бий болгох нь дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны олон салбар ухаанд тухайлбал, олон улс судлал, олон улсын харилцаанд ногоон онол, түүн дээр суурилсан үзэл баримтлалуудыг тусгайлан судлах явдал эрчимтэй хийгдэх болсон билээ.
Т.Бат-Эрдэнийн “ДЭЛХИЙН ХОТУУД НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ” судалгааны ажлын зорилго нь ногоон онолын хүрээнд дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр судалж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулахад чиглэгджээ.
Эдүгээ олон улсын байгууллагууд хүн төрөлхтний хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаар явуулж буй үйл ажиллагаа, дэлхийн хотуудын ногоон хөгжлийн туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг зөв боловсруулан, амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн судлаачийн зүгээс үзсэн байна.
Тус ажлын ач холбогдол нь ногоон онол, түүний үзэл баримтлалыг олон улс судлалын талаас нь судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах оролдлогыг хийсэн гэж үзэх талтай аж. Учир нь Т.Бат-Эрдэнийн докторын зэрэг хамгаалсан энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ногоон онолын хүрээнд олон улс судлалын талаас нь судлах оролдлогыг анхлан хийснээрээ энэ чиглэлд шинэлэг алхам болсон хэмээн эрдэмтдийн зүгээс өндрөөр үнэлсэн байна.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
