Ийм асуулт төрийн албан хаагчдаас олонтаа ирж байна. Тэгвэл 2018 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага” хэмээх энэхүү ном нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд худалдаалагдаж байгаа юм.
Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон тул төрийн албаны шалгалтын гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргаад байна. Энэ жил хэвлэгдэн гарсан гарын авлагад Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр зэргээс боловсруулсан сорилууд шинээр нэмэгдсэнээрээ онцлог.
Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэх иргэдийн ширээний ном болсон энэхүү гарын авлагыг албан хэрэгцээнд, нийтийн хэрэгцээнд гэсэн хоёр хувилбараар боловсруулсан байна. Төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас 21-с доошгүй хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд нээлттэй зарладаг журамтай. Энэ оны 6 дугаар сарын 15-наас хойш зохион байгуулж буй төрийн албаны шалгалтыг шинээр хэвлэгдэн гарсан номын дагуу авч байгаа.
Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн албаны шалгалтын тогтолцоо өөрчлөгдөж байгаа бөгөөд төрийн албанд анх ороход ерөнхий шалгалт, албан тушаал дэвших үед тусгай шалгалт авахаар хуульчилсныг дашрамд дуулгая.
Төрийн албаны шалгалтын номыг хаанаас авах вэ?
2018 оны 10-р сарын 12 өдөр, 10 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
